ОХУ-д болж өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын ялагч багуудыг таасан Ахилл муур шинэ эзэн хайж байна хэмээн Эрмитажийн малын эмч Анна Кондратьева РИА Новости-д ярьжээ.
Өнгөрсөн 2017 онд зохиогдсон Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний тоглолтуудын үр дүнг Ахилл зөв тааж од болсон юм. Цомын тэмцээнээс хойш ДАШТ хүртэл Ахилл зүгээр “суусангүй” өвчтөнүүдийн оношийг тогтоож байсан юм. Муур нь зарим нэг өвчнийг оноцшлох чадвартай гэж үздэг бөгөөд үүнийг фелинотерапия гэдэг байна. Ахилл гол төлөв ахмадуудын асрах газруудад байгаа хөгшчүүлийн оношийг тогтооход тусалж байжээ.
Харин ДАШТ эхлэхэд Ахилл Эрмитажид байрлан таавраа хийж байсан юм.
“Бид Ахиллд бүүр дасчихсан байгаа ч Ахилл гэр бүлийн орчинд тайван амьдрах гавьяатай. Гэхдээ гэрийн орчинд очлоо гээд Ахиллын чадвар алга болохгүй, ажлаа хийсээр л байна байх. Ахилл бол их сайхан ааштай, ялангуяа хүүхдэд их хайртай. Тиймээс цаашид хүүхдийн эмнэлгүүдээр очиж ажлаа хийх байх” хэмээн Анна Кондратьева хэлжээ.
Ахиллийг гэртээ авах хүсэлтэй гэр бүлийг судалж байж шинэ эзнийг сонгох бөгөөд Ахиллийг авах болсон шалтгаан зорилго, одоог хүртэл Ахиллын хийж ирсэн нийгмийн ажлыг тасалдуулалгүй үргэлжлүүлэхэд ь тусалж чадах гэр бүлийг сонгохыг эрмэлзэж байгаа ажээ. “Хамгийн гол нь Ахилл өөрөө шинэ эзэндээ дуртай байх хэрэгтэй” хэмээн тэр хэлжээ. Шинэ эзнийг энэ долоо хоногтоо багтаан сонгох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ