Дэлхийн аваргын билэгдлийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дэлхийн аваргын билэгдлийн шигшээ баг

Дэлхийн аваргын билэгдлийн шигшээ баг

ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн сар үргэлжилсэн хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ амжилтаар дүүрэн болж өндөрлөсөн. Дэлхийн аваргад таван тивийн төлөөлөл 32 улсын шигшээ багийн 736 тамирчин оролцсон. Эдгээр 736 тамирчдаас шилдэг тоглолтоороо онцгойрч чадсан шилдэг 11 тоглогч багтсан билгэдлийн шигшээ багийг нэрлэсэн байна.

2018 оны ДАШТ-ний билгэдлийн шигшээ багт аваргын цом хүртсэн Францын шигшээ багаас хаалгач У.Льорис, хамгаалагч Р.Варане, довтлогч А.Гризманн, К.Мбаппе, мөнгөн медаль хүртсэн Хорватын шигшээ багаас хамгаалагч Д.Ловрен, хагас хамгаалагч Л.Модрич, хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ багаас Э.Азар, дөрөвдүгээр байранд шалгарсан Английн шигшээ багаас хамгаалагч К.Триппер, Э.Янг нар багтсан бол Бразилын шигшэ багаас хагас хамгаалагч Паульнио, Неймар нар багтжээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж