Зургаан настай хүү наранд цохиулж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Зургаан настай хүү наранд цохиулж нас баржээ

Зургаан настай хүү наранд цохиулж нас баржээ

Японы Айчи мужийн Тояота хотын Умецүбо бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч хүү долдугаар сарын 17-ны өдөр хүүхдүүдийн хамтаар паркт зугаалсны дараагаар ухаан алджээ. Тус сургуулиас нэг километрийн зайд орших Ваго паркт нэгээс дөрөвдүгээр ангийн 112 сурагч харгалзах багш нарын хамтаар зугаалахаар явжээ. Хүүхдүүд сургуулиас өглөөний 10.00 цагт Ваго парк руу явсан бөгөөд тэнд тоглож наадсаны дараагаар үдийн 11.30 цагийн үед ангидаа эргэн иржээ. 20 минутын дараа, хүүгийн ангийн багш түүний уруулын өнгө өөрчлөгдсөнийг олж мэдсэн боловч хүү удалгүй ухаан алджээ. Хүүд түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн нас баржээ.

Сургуулийн удирдлага болон багш нар Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн анхааруулгыг мэдэж байсан боловч улмаар хүүхдүүдийг гадаа тоглуулснаар ийм нөхцөл байдалд хүрчээ. Бидний хайхрамжгүй байдлаас болж ийм зүйл боллоо хэмээн сургуулийн захирал Такаши Яабушита мэдэгдсэн бөгөөд анги дааж буй багш нарт хүүхдүүдийг гарахаас өмнө ус уухыг сануулж, зааварчилсан гэжээ.

“Би багш нарт аюулгүй ажиллагааны тухай зааж зөвлөмөөр байна.  Хүүхдүүд болон хөгшин хүмүүсийн булчингийн масс бага байдаг болохоор тэд биедээ хангалттай ус хуримтлуулж чаддаггүй. Тиймээс хэт халуун хэмтэй байгаа үед аялал зугаалга, гадаа болох арга хэмжээнүүдийг цуцлах нь зөв гэж эмч нар зөвлөж байгаа юм.  Мөн Японы Спортын холбооноос гаргасан судалгаагаар 1975-2015 оны хооронд 167 сурагч наранд цохиулснаас болж нас барсан бөгөөд ихэвчлэн дунд болон ахлах ангийн хүүхдүүд биеийн тамирын спортоор хичээллэж байх үед нас барчээ.

Г. Батмандах

Эх сурвалж: Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж