Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр А.Ариунзаяа сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр А.Ариунзаяа сонгогдлоо

Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр А.Ариунзаяа сонгогдлоо

Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/ энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдлаа.

Тодруулбал, ‘2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулагдсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын ҮСХ-ны төлөөлөгчид оролцсон юм.

Хурлын үеэр ANCSDAAP-н Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонголоо. Улмаар 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс нь Хүн амын тооллогын 26-р хурлыг 2013 онд зохиож байсан туршлагатай билээ.

Тус нийгэмлэгийн зорилго нь хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Мөн нийгэмлэгийн зүгээс 1.5-2 жилийн хугацаанд голлон зохион байгуулдаг ээлжит хурлаас гадна, судалгаа хийх болон нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж