2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 645,976 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Женко Тур Бюро’ (JTB+14.21%) болон ‘ЛэндМН ББСБ’ (LEND+3.47%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хөх Ган’ (HGN-15.00%) болон ‘Бөхөг’ (BHG-13.04%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19638.97 нэгж болж 0.22 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,428,569,629,463.25 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ