ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болсны дараа тэд Fox news телевизэд тус тусдаа ярилцлага өгсөн юм. Fox news-ийн сэтгүүлч Крис Валлас Оросын Ерөнхийлөгч Владимир Путинттэй хийсэн ярилцлагыг 3,2 сая үзэгч үзсэн бол Шон Ханнити АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн ярилцлагыг дөрөв орчим сая хүн үзжээ. Энэ тухай олон улсын судалгааны Ниелсон байгууллага мэдээлсэн байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын ярилцлага тус бүр нэг цагийн хугацаанд үргэлжилсэн байна.