Оюутолгойн гэрээний дүгнэлтийг танилцуулахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээний дүгнэлтийг танилцуулахад бэлэн гэв

Оюутолгойн гэрээний дүгнэлтийг танилцуулахад бэлэн гэв

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах ажлын хэсгийнхэн нийт ажлынхаа 90 хувийг гүйцэтгэжээ. Одоогоор таван дэд ажлын хэсэг, Засгийн газраас дүгнэлт ирсэн тул тэдгээрийг нэгтгээд байгаа аж. Харин Аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын дүгнэлт хараахан ирээгүй байгаа аж. Гэхдээ заавал дээрх хоёр байгууллагыг хүлээхгүйгээр Байнгын хороонд танилцуулах боломжтой гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мэдэгджээ.   

Уг ажлын хэсгийг өмнө нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж байсан ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ингээд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва томилогдсон юм. Д.Тэрбишдагва өмнө нь МАХН-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд байхдаа Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт багтаж байсан. Тухайн үед “Оюутолгойн гэрээ ашиггүй” гэсэн дүгнэлтийг тэд гаргаж байсан билээ. Тиймээс энэ удаагийн шалгалт мөн л өмнөх шигээ гарах болов уу гэж зарим улс төрчид дүгнэж байгаа юм.    

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж