Хөшгөө хаагаад хэдхэн хонож буй 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын шигшээ баг түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж мөнгөн медаль хүртсэн. Тэртээ 20 жилийн өмнө анх хүрэл медаль хүртэж байсан Хорватын шигшээ баг Орост финалын шатанд шалгарч дэд аварга болсон. Хэдийгээр алтан дагина хүртэж чадаагүй ч Хорватын шигшээ багийн баг тамирчдыг ард түмэн нь баатрын ёсоор гүн хүндэтгэлтэйгээр угтан авчээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа түүхэнд урьд өмнө нь байгаагүй өндөр амжилт үзүүлэн дэлхийн аваргын финалын шатанд шалгарч мөнгөн медаль хүртсэн Хорватын шигшээ баг
Б.БЯМБАБАЯР