“Монголын боловсролд хариуцлага байна уу” сэдвийн дор багш нар өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Монголын боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд төрөөс бодлого боловсруулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа ч, их, дээд сургуульд элсэн орж ирж буй шинэхэн оюутнуудын хувьд зөв бичиж чаддаггүй. Энэ нь ерөнхий эрдмийн хичээлийг дунд сургуулийн багш нар сурагчдад чанартай зааж чадахгүйгээс их, дээд сургуулийн багш нар оюутнуудад дунд сургуулийн хичээлийг дахиж заахад хүрдэг гэх шүүмжлэл энэ үеэр хөндөгдлөө. Гэтэл төрөөс анхан болон дунд шатны боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд хөрөнгө хаяад л байдаг. Тодруулбал, 2000-2009 оны хооронд гадаадаас ирүүлсэн 165 сая ам.долларыг боловсролын салбарт зарцуулжээ. Мөн дээр нь төрөөс жил бүр боловсролын салбарт бусад салбартай харьцуулахад хамгийн их хөрөнгө төсөвлөдөг. Тиймээс төрөөс боловсролын салбарт олгож байгаа төсвийн мөнгийг үр бүтээлтэй зарцуулахын тулд багш нар өөрсдөө боловсрох нь Монголын боловсрол хариуцлагатай болохын нэг илрэл” гэсэн асуудлыг энэ үеэр хөндлөө. “Чингис хаан” зочид буудалд болсон энэ удаагийн зөвлөгөөн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Г.Дарь