Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн Монгол Улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа.
Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө дурдав.
“Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийxээр болжээ. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна.
ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.