Жалгаар гарах үедээ ухаан алдаж үерийн усанд урсч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Жалгаар гарах үедээ ухаан алдаж үерийн усанд урсч амиа алджээ

Жалгаар гарах үедээ ухаан алдаж үерийн усанд урсч амиа алджээ

Нийслэл хотод өчигдөр /2018.07.17/ түр зуурын олон удаагийн давтамжтай усархаг аадар бороо орсон. Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлж буйгаар өчигдрийн борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан байна. Мөн үерийн улмаас хоёр хүний амь эрсэджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг есдүгээр хороо, Шар хадны эцэст 63 насны эрэгтэй жалганд үерийн усанд урсч амиа алджээ. Тухайн иргэний хувьд даралт нь ихэсдэг байсан бөгөөд жалгаар гарах үедээ ухаан алдсанаас үерийн усанд урссан байна. Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Ногоон зоорь орчимд гол үерлэж, эрэг нурснаар 60 настай эрэгтэй усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж