Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын үеэр талбай дээр гарч, Мбаппетэй гар барьсан бүсгүй болон талбай дээр гарсан залуусыг хорихоор болжээ. Москва хотын шүүхээс Pussy Riot нэртэй феминист группийн дөрвөн гишүүнд 15 өдрөөр хорих ял оноож элдэв спортын арга хэмжээнүүдэд оролцохыг хоригложээ. Ингэхдээ тэдэнд эрүүгийн гэмт хэрэг биш захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж ялласан байна.
31 настай Олга Курачёова өмнө нь оросын BBC-д сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд ФИФА-ийн монополчлолыг эсэргүүцэж мөн өөрийн чөлөөтэй ярих эрхээ хамгаалсан хэмээн тайлбарлажээ. 25 настай Олга Пактусова нь эдийн засгийн оюутан аж. 31 настай Пёотр Верзилов 2012 онд өмнө нь жагсаал зохион байгуулсан хэргээр хоригдож байжээ.
Мөн 21 настай Вероника Никулшина фото зургийн модель бөгөөд тэрбээр баригдахаасаа өмнө Францийн довтлогч Мбаппетай мэндчилээд амжсан байна.
Г.Батмандах
ЭХ СУРВАЛЖ: Mirror