Шүлхийн улмаас авто тээврийн товчоод 24 цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Шүлхийн улмаас авто тээврийн товчоод 24 цагаар ажиллана

Шүлхийн улмаас авто тээврийн товчоод 24 цагаар ажиллана

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэлд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгойн гүүр, Налайх дүүргийн  ‘Городок’, дөрөвдүгээр зөрлөг,  Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоонд энэ сарын 14-нөөс ирэх сарын 15 хүртэл дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар болжээ. Албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах аж. 

Мөн Шадар сайдын 2018 оны наймдугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан  ‘Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө’-ний хэрэгжилтийг хангуулан, хүн малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. 

 Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж