Алдарт Бэкхемийн гэр бүл Хорватад амарч байна

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Алдарт Бэкхемийн гэр бүл Хорватад амарч байна

Алдарт Бэкхемийн гэр бүл Хорватад амарч байна

Холливудын алдарт хосууд болох Дэвид Бэкхем, Виктория Бэкхем нар үлгэр жишээ сайхан гэр бүл гэдэгт дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тэд гурван хүү,  нэг охинтой. Брүүклин, Ромео, Круз, бага охиныг нь Харпер гэдэг билээ. Бэкхемийн гэр бүлийн зуны аялал эхэлж байгаа бололтой. Тэд Хорватын далайн эрэг дээр наранд биеэ шаран, моторт завь унан, далайд сэлэн, аварга том хийлдэг завиар зугаалж ёстой л нэг амрахыг үзүүлж байгаа харагдана.

Амралтынхаа агшныг хувийн цахим хуудаснаа хуваалцсан зургууд нь нь фенүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөжээ.

Том хүү Брүүклин нь гэрээ санасны улмаас их сургуулиа хаясан гэж хэвлэлүүд бичиж байсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж