Д.Гантулга, Д.Мурат нарын шүүх хурлын тов гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Д.Гантулга, Д.Мурат нарын шүүх хурлын тов гараагүй гэв

Д.Гантулга, Д.Мурат нарын шүүх хурлын тов гараагүй гэв

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл таван хүртэлх жилийн хорих ял оноох ажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.

Албаны эх сурвалжаас тодруулахад “Баянзүрх дүүргийн шүүх 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Одоогоор хурлын тов гараагүй ч гурав хоногийн дараа тодорхой болно” гэх мэдээллийг өглөө.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж