Өмнөд Солонгост хэт халуунаас болж дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост хэт халуунаас болж дөрвөн хүн нас баржээ

Өмнөд Солонгост хэт халуунаас болж дөрвөн хүн нас баржээ

Өмнөд Солонгос улсад долдугаар сарын 13-наас хойш агаарын чийгшлийн хэмжээ нэмэгдэж, хэт халуунаас болж дөрвөн хүн нас барж, 550 гаруй наршиж, хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн гэж бүртгэгджээ. Зарим газартаа 34 градус хүртэл халж байгаа юм.

Хүнс хөдөө аж ахуйн яамны мэдэгдсэнээр хэт халууныг тэсч чадалгүй 410 мянган тахиа, 10 мянган нугас, 1000 гаруй гахай гэх мэт фермийн амьтан үхэж үрэгдсэн гэх мэдээллийг өгчээ. Мөн хэт халуунаас болж үхэж үрэгдсэн малын тоо 370 мянгад хүрсэн байна. Нийт 4.2 тэрбум вон /3.7 сая ам.доллар/ хүрэх хэмжээний гарз хохирол амссан хэмээн албаныхан хэлж байгаа юм. Фермийн ажилчид хэт халууныг давахын тулд шаардлагатай ус цацах, сэнс, агааржуулалт хийж байгаа ч хангалттай хүрэхгүй байгаа юм. Ойрын өдрүүдэд буюу долдугаар сарын 24-н хүртэл цаг агаар халуун байж 36 градус хүрч халах төлөвтэй байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагаас ард иргэдийг  гадуур гарахдаа халуун наршихгүйн тулд нарны тос, нарны шил, малгай, шүхэр , урт ханцуйтай цамц өмсөн хэт халуунд наранд удаан явахгүй байхыг зөвлөжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж