Трамп хэлсэн үгэндээ залруулга хийв

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Трамп хэлсэн үгэндээ залруулга хийв

Трамп хэлсэн үгэндээ залруулга хийв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт долдугаар сарын 16-нд Финляндын Хелсинк хотод болж өнгөрсөн. Трамп хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ алдаа гаргаж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд нөлөөлсөн тухайд буруу ярьсан тул залруулга хийх хэрэгтэй гэжээ.

Путин ‘АНУ-ын 2016 оны сонгуульд Оросыг нөлөөлсөн гэж гүтгэсэн. Бид тэдэнд нөлөөлөх шаардлага байхгүй’ хэмээн мэдэгдсэн. Харин АНУ-ын ерөнхийлөгч Трамп үүний хариуд Орос 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс ‘оролцсон’ гэх шалтгаан олж харахгүй байна’ гэж ам алдсан юм.

Тэрбээр өнөөдөр эх орондоо ирж зарим хэлсэн үгэндээ залруулга хийх хэрэгтэй хэмээн ‘Би тэр үед Орос 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс ‘оролцоогүй’ гэх шалтгаан олж харахгүй байна гэж хэлэх гэж байгаад хэл хальтраад буруу ярьсан. Би тагнуулын байгууллагадаа итгэдэг. 2016 оны сонгуульд Оросууд нөлөөлсөн гэж удаа дараа мэдэгдэж байсан. Гэхдээ дан ганц Орос ч тагнуулын газрын тэмдэглэлд өөр олон хүн бичигдсэн байсан. Үүний цаана маш олон хүн байгаа’ гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа америкийн хэвлэл мэдээлэл болоод ард иргэд Трампын хэлсэн үгэнд итгэхэд бэрх, улааныг  харж урваж, шарыг харж шарвадаг хэмээн буруутгаад байна.

Эх сурвалж: CNN 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж