"DOZ" интертайментийнхан “Авьяаслаг Хятадууд – 2011” шоуны авьяаслаг оролцогч Уудам хэмээх 12 настай хүүг Өвөрмонголоос урьж авчиран өөрсдийн шинэ уран бүтээлдээ тоглуулахаар болсон билээ.
Тус уран бүтээлчид "Хөх толбот хүмүүс" хэмээх шинэ киноныхоо зураг авалтыг Герман улсад арван хоногийн турш хийсэн бөгөөд өдгөө Парис хотноо амжилттай үргэлжлүүлж байгаа аж.
Удахгүй үзэгчдийн хүртээл болох тус киног Ш.Эрдэнэбаяр найруулж, жүжигчин А.Мөнгөнзул, "Тусгай салаа" киноны Төвшин дүрээр олноо танигдсан жүжигчин н.Баттөр, Уудам хүү болон Германы нэг, Францийн хоёр жүжигчин тоглож байгаа юм байна.
С.Сүндэр