Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт | News.MN

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан. Үүний дагуу өргөн хэрэглэдэг эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан тогтоосон жагсаалтыг долдугаар сарын 16-наас мөрдөж байгаа юм.

Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй эмэнд 20-80 хувь, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэн, төсөв нэмэгдсэн учраас даатгалаар үйлчилдэг эмийн сангууд сарын турш харьяалал харгалзахгүйгээр эм олгох боломжтой юм байна. Энэ онд иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн зардалд 47.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх 861 эмийн сантай гэрээ байгуулсан юм.

Сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм авч буй иргэдийн ихэнх нь буюу 58 хувь нь 50-иас дээш, 14 хувь нь 0-5 насныхан байдаг аж.

 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-07-18 202.9.43.72

hungulttei emend jiremsen emegteichuudiin uuh yostoi negch em vitamin alga bolson bn. huchilturugchiin dutagdaltai huuhduud iheer turj bn gecheed ternees sergiilsen em vitaminaa hassan bhiin ingej boldog yumuu. jiremsen eh ajil hiihgvi bolood orlogo n bagasaj bhad yadaj em vitamin n ih unetei bdag ter bvhnees n bagach boltugai hungulvul ervvl huuhed turuhud ih tus boloh bhdaa. zarim eejuud avch chadahgvi bgaa bolhoor ersdel buurahgvi bhaa

Avatar

зочин 2018-07-18 66.181.161.96

сарангэрэл сайд эрүүл мэндийн салбарт юм хийх гэж хичээж бгаа хөнгөлттэй эмийг иргэд сайн мэдэхгүй өрхийн эмч нар хэлэхгүй л бол бичиж өгдөггүй юм бнлээ бас өрхийн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх хэрэгтэй бна дандаа өрхийн эмчийн буруу эмчилгээнээс болж хугацаа алдаж бн

Avatar

ЗОЧИН 2018-07-18

САРАНГЭРЭЛ САЙД БОЛСОНООР ХӨНГӨЛТТЭЙ ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЛАА, МЭРГЭЖИЛИЙН ЭМЧ НАРААС САЙД ТОМИЛОХ АРГА БАЙДАГГҮЙ ЮМ УУ АРД ТҮМНЭЭ БОДООЧ ЭЭ ТӨР ЗАСАГ МИНЬ ЭЭ

Avatar

zochin 2018-07-18 103.10.21.116

hungultei uneer em zardag bliig boliuulsan deeree tumen olniig arga aashiig ni bardag yum bna lee emiiheniig l demjij bui arga nuguuduul ni hyyramch em oruulj ireed shahna demduu yumaa

Avatar

зочин 2018-07-18

Энэ жагсаалтыг хөнгөлөлтэй эм зардаг актекуудын мэдээллийн самбарт хөгшчүүл уншиж болохоор
томхон үсгийн фондоор бичээд тавих хэрэгтэй. Тэд нар эм асуугаад аптекийн эм зарагч нар төвөгшөөгөөд байхыг зөндөө харж байлаа.

Avatar

Erdenechimeg 2018-07-18 66.181.161.19

Хөнгөлөлтэй эмийг аптекууд том самбар дээр бичээд тавимаар байна.энийг анхаараач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж