Хиймэл оюун ухаан ажлын байр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаан ажлын байр бүтээнэ

Хиймэл оюун ухаан ажлын байр бүтээнэ

Хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрүүлснээр долоон сая ажлын байрыг огцруулах боловч үр дүнд нь 7.2 сая ажлын байр бүтээж магадгүй гэсэн судалгааг Их Британид үйл ажиллагаа явуулдаг аудитын компани PwC-ээс гаргажээ. Гэхдээ салбар болгонд харилцан адилгүй байх гэнэ. Тухайлбал, нийгмийн болон эрүүл мэндийн салбарт нэг сая ажлын байр бий болох магадлалтай бол харин аж үйлдвэрлэлийн салбарт 700 мянга орчим ажлын байрыг огцруулж магадгүй гэж урьдчилан тооцоолжээ. PwC компанийн зөвлөснөөр хүмүүс шинжлэх ухаан, технологи, инженер, дизайн болон урлагийн салбаруудад өөрсдийн ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь эдгээр ур чадварыг хиймэл оюун ухаант автомат роботууд орлож чадахгүй. Ингэж байж хүн төрөлхтөн роботуудаас алхам түрүүлж явна гэжээ. “Бидний гаргасан судалгаагаар аль аль талд ялагч болон хожигдогчид байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бүтээлч сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллаж бүтээх ур чадвартай хүмүүс л үлдэж чадна” гэж PwC компанийн хиймэл оюун ухаан судлалын дарга Эюан Камерон тэмдэглэжээ.

“Шинэ техник технологи, компьютерийн хөгжил хүнээс шалтгаалсан ажлын байруудыг хэрэгсэхгүй болгох боловч үр дүнд нь олон сайшаалтай зүйлс гарах болно. Бараа бүтээгдэхүүний үнэ багасгахын зэрэгцээ орлого нэмэгдсэнээр олон төрлийн ажлын байрыг бий болгоно” гэж PwC компанийн ахлах эдийн засагч Жонн Хавкворт сэтгүүлч нарт мэдэгджээ.

Хиймэл оюун ухааныг нийгэмд нэвтрүүлэх асуудал олон хүмүүсийн анхаарлыг татаж мэтгэлцээний сэдэв болдог. “Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтний мөхлийн эхлэлийг тавих болно” гэж эрдэмтэн Стивен Хавкинг 2014 онд BBC-д өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.

Г. Батмандах

Эх сурвалж: CNBC

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж