Үерийн улмаас зарим зам эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас зарим зам эвдэрчээ

Үерийн улмаас зарим зам эвдэрчээ

Сүүлийн өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр орж байгаа усархаг бороо, аадрын улмаас замын зорчих хэсэгт үер буух, ус, шороо тогтож бохирдох, эвдрэл гэмтэл үүсч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байна.

Тухайлбал, орон нутгийн замд Төв аймгийн нутаг дэвсгэр болох Борнуур сумын гүүр, мөн аймгийн нутаг “Урьхан” зоогийн газрын зам буюу Улаанбаатар хотоос 99-100 дах км-т, Өмнөговь аймгийн нутаг Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн авто замд, нийслэл хотод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн нарийн зам, Улаанхуарангийн автозамуудад эвдрэл гэмтэл үүсчээ. Мөн өнөөдрийн байдлаар /2018.07.18/ Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, Нарны гүүр, Emart худалдааны төвийн уулзвар зэрэг замд их хэмжээний ус тогтсон байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж