Монгол хэлний дүрмийг энгийн хялбар, сонирхолтой аргаар сурах боломжтой "Монгол боловсрол" ном хэвлэгдэн гарлаа.
Энэ ном нь Монгол хэлний зөв бичих дүрмийг богино хэмжээний шүлэг, мэдээ, эсээ зэргээр тайлбарладаг бөгөөд аль ч насны хүнд олон талын мэдлэг олгох боломжтойгоороо онцлогтой ажээ.
Түүнчлэн энэ номонд алдаж эндүүрч болох, зөв бичихэд хүндрэлтэй харь үгийг өгүүлэмж болгон оруулжээ.
Мөн номонд орсон бүтээлүүдийг уламжлалт Монгол бичгээр бичсэн байна. "Монгол боловсрол" номын нээлт энэ сарын 28-нд буюу маргааш Сүхбаатарын талбайд болно.