ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2018-2027 оныг Хүүхдийг хамгаалах 10 жил болгон зарласан. Энэхүү зарлигт Ерөнхийлөгч Путин 2017 оны тавдугаар сарын 29-нд гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөр нь хүүхэд хамгааллын төрийн бодлогыг төгөлдөржүүлэх зорилготой юм.
Энэ дагуу ОХУ-ын Засгийн газар Хүүхдийн 10 жил хөтөлбөрийг зохицуулах зөвлөлийг байгуулсан байна. Зөвлөлийг Шадар сайд удирдах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ