Аадар борооны улмаас ХСҮТ-ийн орчинд цөмрөлт үүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Аадар борооны улмаас ХСҮТ-ийн орчинд цөмрөлт үүсчээ

Аадар борооны улмаас ХСҮТ-ийн орчинд цөмрөлт үүсчээ

Улаанбаатар хотод өнөөдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас Хавдар Судлалын Үндэсний төвийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тухайн хэсгийн зорчих хэсгийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Хотын Ерөнхий менежер газар дээр нь ажиллаж, заавар чиглэл өгч хуримтлагдсан усыг соруулах арга хэмжээг Геодези усны барилга байгууламжийн газарт үүрэг болгон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Мөн тус эмнэлгийн дээврээс дусаал гоожиж байгаа тул яаралтай шийдэх шаардлагатай болсон байна.

Эмнэлгийн дээврийн засварт 400 сая төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж