Сүхбаатар Алтанбулаг чиглэлийн зам үерт автлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Сүхбаатар Алтанбулаг чиглэлийн зам үерт автлаа

Сүхбаатар Алтанбулаг чиглэлийн зам үерт автлаа

Наадмын өмнөх өдрүүдээс эхлэн орсон бороо энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 322-325 дугаар км-т авто машинаар зорчих аргагүй болжээ. Усархаг бороо орны улмаас авто зам дээгүүр хальж, урсаж байгаа аж.

Иймд дээрх чиглэл рүү зорчихоор төлөвлөж байгаа бол цаг агаарын төлөв байдлыг харж, азнахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж