Эмч нар номын дуу сонсч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Эмч нар номын дуу сонсч байна

Герман улсаас хүрэлцэн ирсэн эмч нар Монголын эмч нарт “Хурц харвалтын үеийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр хичээл зааж байна. Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн сургалтад хот, хөдөөгийн 80 гаруй эмч хамрагдаж буй юм. Сүүлийн жилүүдэд тархины цус харвалт залуужих хандлагатай болсон нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж,  энэ чиглэлээр хүмүүсээ гадаадад сургах шаардлагыг зүй ёсоор бий болгожээ.  Тиймээс клиникийн төв эмнэлгүүд эмч нараа гадаадад дээрх чиглэлээр сургадаг байна. Гэхдээ гадаадад нарийн мэргэжлээр суралцаад ирсэн эмч нарын хувьд Монголдоо ирэнгүүт тоног төхөөрөмж дутмагаас сурсан мэдсэнээ ашиглах боломжгүйд хүрч, гар хумхин суухаас аргагүйд хүрдэг ажээ. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд томоохон бодлого хэрэгжүүлэх шаардлага байгааг эмч, мэргэжилтнүүд энэхүү сургалтын үеэр хүслээ. Сургалт амралтын хоёр хоног үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж