Тасалгааны цэцгийн үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Тасалгааны цэцгийн үзэсгэлэн үргэлжилж байна

Байгалийн түүхийн музей тасалгааны цэцгийн төрөл зүйлийн тоог бүртгэх, аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор цэцгийн үзэсгэлэн худалдаа гаргахаар болсон.

Тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа өчигдөр Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн ба үзэсгэлэнгийн үеэр иргэд ховор, шинэ сортын тасалгааны цэцгийг 3000-200 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой аж.

Үзэсгэлэнд ирсэн иргэдэд тасалгааны цэцгийг хэрхэн арчилж, ургуулах талаар зөвлөгөө өгнө. Сонирхуулахад, энэхүү цэцгийн үзэсгэлэнг 2003 оноос жил бүр зохион байгуулж ирсэн ба ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж