Японд хэт халуунаас болж 14 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Японд хэт халуунаас болж 14 хүн нас баржээ

Японд хэт халуунаас болж 14 хүн нас баржээ

Хэт халуунаас болж өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд 14 хүн нас баржээ. Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр ихэнх газар нутгуудад 39 хэм хүртэл халж, хэт чийгшил ихтэй уур амьсгал аюултай байдалд хүргэсэн гэж мэдээлжээ. 90 настай хөгшин ургацын талбай дээрээ ухаангүй хэвтэж байсан бөгөөд 1000 гаруй хүн наршиж эмнэлэгт хүргэгдсэн байна. Далайгаас хол Гифү мужид байрлах Ибигава тосгонд 39.3 хэм градус хүртэл халсан бол нийслэл Токиод өчигдөр 34 градус хүрчээ.

Аадар борооны улмаас үер буусан баруун зүгийн бүс нутгуудад 34.3 градус хүрч халж байгаа нь гамшгийн бүсийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа цэргүүд болон сайн дураараа туслагчдад хүндрэл учруулах болжээ.

“Үнэхээр халуун байна. Бид ус л ууж байна” гэж Окаяама мужийн иргэн NHK-д ярьжээ.

Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр халуун 35 хэм градусаас дээш болсон тохиолдолд “Хэт халуун” түвшинд ангилдаг байна.

Өнгөрсөн 2014 оны долдугаар сард Япон улсад одоогийнхонтой адил хэт халуун өдрүүд тохиож байснаас 48 хүн наршиж, нас барж байжээ.

Агаарын өндөр даралт бүс нутгуудыг хучсанаас хэт халуун уур амьсгалтай болж байгаа бөгөөд  долоо хоногоос багагүй хугацаанд үргэлжилнэ гэж Японы цаг уурын хүрээлэнгээс тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asahi, Reuters

Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж