2018 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7,545 төгрөг, хонины цул мах нэг килограмм дунджаар 8,090 төгрөг байна. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9,011 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 10,882 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 6,600 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 6,600 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг кг мах, махан бүтээгдэхүүний үнэ.
Байгууллага | Хонины мах, ястай | Хонины мах, цул | Үхрийн мах, ястай | Үхрийн мах, цул | Адууны мах, ястай | Ямааны мах, ястай |
---|---|---|---|---|---|---|
Барс худалдааны төв | 7,500 | 7,800 | 9,500 | 11,000 | ||
Баянзүрх зах | 6,800 | 7,000 | 8,000 | 10,500 | 7,500 | |
Бөмбөгөр худалдааны төв | 7,500 | 8,500 | 10,000 | 11,000 | ||
Макс супер маркет | 7,800 | 8,800 | 9,000 | 12,000 | ||
Меркури зах | 9,500 | 11,000 | 10,800 | 12,500 | ||
Номин супер маркет | 8,299 | 8,799 | 10,799 | |||
Оргил супер маркет | 7,500 | 8,000 | 10,500 | |||
Сансар супер маркет | 7,500 | 8,000 | 10,900 | |||
Таван эрдэнэ зах | 7,800 | 7,800 | 9,500 | 11,500 | ||
Хар хорин зах | 6,300 | 7,000 | 7,500 | 9,500 | 6,500 | 5,200 |
Хүчит шонхор зах | 6,500 | 7,000 | 8,000 | 9,500 | 5,800 | 5,500 |
Түүнчлэн нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 979-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Хүснэгт 2. Нэг кг задгай гурлын үнэ.
Байгууллага | Алтан тариа задгай, дээд | Алтан тариа задгай, 1-р зэрэг | Алтан тариа задгай, 2-р зэрэг |
---|---|---|---|
Барс худалдааны төв | 1,250 | 950 | |
Баянзүрх зах | 1,400 | 1,100 | |
Бөмбөгөр худалдааны төв | 1,300 | 1,100 | |
Макс супер маркет | 1,410 | 1,084 | |
Номин супер маркет | 1,340 | 1,040 | |
Оргил супер маркет | 1,266 | 1,012 | |
Сансар супер маркет | 1,380 | 1,060 | |
Таван эрдэнэ зах | 1,300 | 1,100 | |
Хар хорин зах | 1,300 | 1,100 | |
Хүчит шонхор зах | 1,300 | 1,000 |
Э.ЖОНОН