Нагасаки хотын сурагчид цөмийн зэвсгийн эсрэг гарын үсэг цуглуулан НҮБ-д илгээнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Нагасаки хотын сурагчид цөмийн зэвсгийн эсрэг гарын үсэг цуглуулан НҮБ-д илгээнэ

Нагасаки хотын сурагчид цөмийн зэвсгийн эсрэг гарын үсэг цуглуулан НҮБ-д илгээнэ

Японы Нагасаки хотын ахлах сургуулийн сурагчид цөмийн зэвсгийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн Нагасаки хотын гудмаар алхан гарын үсэг цуглуулахаар болжээ.

Атомын бөмбөгт нэрвэгдсэн Нагасаки хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд эхлүүлсэн тус үйл ажиллагаанд нийт 30 сурагч оролцсон байна.

Тэд 7 км замыг 6 цагт туулж 500 гаруй гарын үсэг цуглуулж чаджээ. Сурагчдын  бүлэг 10,000 гарын үсэг цуглуулах тул үлдсэн 500 гарын үсгийг зуруулахаар аялалдаа гарсан байна. Гол зорилго нь Швейцарын Женев дэхь  НҮБ-ын удирдлагуудад тус гарын үсэгтэй баримт бичгийг  хүргэн дэлхийн улс орнуудыг аюулт цөмийн зэвсгийн хор хөнөөлийг ойлгож мэдэн, татгалзахыг уриалахад оршдог аж. 2017 онд мөн НҮБ-д тус бичгээ хүргүүлж байсан аж.

Жагсаалыг удирдсан Сузука Накамура хэлэхдээ ‘Цөмийн зэвсэггүйгээр дэлхийн ертөнц айх аюулгүй оршин тогтнож болох талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд ухуулга хийсэн. Хүн бүр л цөмийн зэвсгийн аюулыг мэддэг ч хэрэгжүүлсээр л байна. Тиймээс цөмийн зэвсэггүй , айх аюулгүй дэлхийг бий болгох нь чухал’ гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж