МУ-аас Катар улсад хавсран суух элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

МУ-аас Катар улсад хавсран суух элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ гардуулав

МУ-аас Катар улсад хавсран суух элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Катар Улсын Дэд Эмир Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Катар Улсын Дэд Эрхэм дээд Эмир Шейх Абдулла бин Хамад Аль-Тани Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Энэ онд Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж