Сүүлийн хэдэн өдөр усархаг бороо үргэлжлэн орсны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж, улмаар суулт өгөөд байгаа аж. Тиймээс Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Түүнчлэн Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд буюу ‘Урьхан’ зоогийн газрын орчим их хэмжээний бороо орж үер буусан тул тус чиглэлийн автозамаар зорчих боломжгүй байгаа юм.
Р.Ренчиндулам