Улаанбаатартай ах дүү хотын харилцаа тогтоохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатартай ах дүү хотын харилцаа тогтоохыг хүсэв

Ойска Монгол байгуулагын шугмаар Улаанбаатар хотын ус хангамжийн асуудалтай танилцахаар ирсэн Токио хотын парламентийн гишүүн Юко Хаттори  тэргүүтэй төлөөлөгчдийг Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр хүлээн авч уулзав. Ойска нь НҮБ-ын стастустай олон улсын тусламж хүмүүнлэгийн байгуулага юм байна. Тус байгуулагын 50 жилийн ой энэ жил тохиох юм. Энэ ойд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг урьж байна гэснээр уулзалт эхэллээ.

Токио хотын парламентийн гишүүд Улаанбаатар хоттой Токио хотыг ах дүүгийн харилцаа тогтоолгох хүсэлтэй явдгаа илэрхийлэв. Токиогийн одоогийн Захирагч Ишихара Азийн шилдэг хотуудын сүлжээг санаачилсан. Энэ сүлжээнд ч Улаанбаатар хот нэгдэх боломж бий гэдгийг дуулгалаа. Ойска Монгол байгуулагын шугмаар ирсэн Токио хотын парламентийн гишүүд Ус сувгийн удирдах газраар зочилж Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг судлан шинэ технологи болон боловсон хүчин бэлтгэхэд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв. 

Япон улс энэ салбарт хуримтлуулсан туршлага арвин хот болохыг тэмдэглэлээ. Нийслэлийн Засаг дарга тэдэнд Улаанбаатар хотынхоо талаар танилцуулсан юм. Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь байнга оршин суудаг Улаанбаатар хотод усны хангамж онцгой чухал асуудал болж байгаа. Ялангуяа цэвэр гүний усаар хүн амаа ундаалдаг хот дэлхий дээр ганц байдаг нь манай хот юм. Бид бүхэнд усны ундарга дээр мод тарих, ойжуулах гэх мэт олон зорилго бий. Япон улсын дэвшилтэт технологийг авч ашиглах нь юу юунаас чухал болохыг онцлоод ах дүү хот болгохын төлөө чармайн ажиллана гэсэн Токио хотын парламентийн гишүүдэд талархал илэрхийллээ.      

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж