"Адидас" хуванцрын эсрэг нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

"Адидас" хуванцрын эсрэг нэгдлээ

"Адидас" хуванцрын эсрэг нэгдлээ

Спорт хувцасны зах зээлд манлайлагч Adidas бренд хуванцар хэрэглээнээс бүрмөсөн татгалзаж 2024 он гэхэд дахин боловсруулсан материал ашиглана гэжээ.

‘Adidas’ компани хувцас үйлдвэрлэл, оффисын хэрэглээ болон дэлгүүрүүддээ полиэфир буюу шинээр үйлдвэрлэсэн хуванцар материал ашигладаг. Оронд нь тэд 100 хувь дахин боловсруулсан полиэфир хуванцар хэрэглэх ба боломжит бүх шийдлийг ашиглана хэмээн ярив.

Спорт бараанаас авахуулаад бүх төрлийн спорт хувцаснуудад хуванцар ашигладаг бөгөөд энэ нь илүү хөнгөн, хурдан хатдаг гэх мэт давуу талтай юм. 2019 оны хавар, зуны үйлдвэрлэлийнхээ 41 хувийг дахин боловсруулсан полиэфир хуванцраар хийх аж. Энэ оноос эхлүүлээд жилд 40 тонн хуванцар хэмнэх зорилготой байгаа гэжээ.

Дэлхийд нэртэй олон компаниуд хуванцар бүтээгдэхүүнээс татгалзаж дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалж байгаа юм. Саяхан Starbucks, McDonalds компаниуд хуванцар соруул ашиглахаа зогсоохоо мэдэгдсэн билээ.

Хуванцрын хэрэглээ сүүлийн 50 жилд 20 дахин өссөн бол дараагийн таван жилд хоёр дахин өсөх төлөвтэй байна. 2050 он гэхэд далайд буй бүх загаснаас ч илүү их хуванцар дэлхийд бий болно гэж анхааруулаад байна.

Дэлхий даяар тархсан хуванцрын дөнгөж 14 хувийг дахин боловсруулж байгаа нь чамлалттай тоо юм. Цаасан хаягдлын 58 хувийг дахин боловсруулдаг бол ган, төмөр зэргийн 90 хувийг дахин боловсруулж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж