Элон Маск твиттерт Их Британийн шумбагчийг хүүхэд сонирхогч “Педо” хэмээн доромжилсонд хүмүүс сэтгэл дундуур байгаа ажээ. Верн Унсворт нэртэй Их Британийн шумбагч Тайландын агуйгаас хүүхдүүдийг аврах ажиллагаанд гар бие оролцсон хүмүүсийн нэг юм. Тэрбээр Элон Маскын зохион бүтээсэн мини-шумбагчийг “маркетингийн ПР” хэмээн шүүмжилсэн билээ.
“Түүний зохион бүтээсэн шумбагч агуйн бүтцэд зохицоогүй. Ашиглахад тохиромжгүй байсан” гэж Их Британийн шумбагч Верн Унсворт твиттер хуудаснаа жиргэсэнд Элон Маск хариу тайлбар хийсэн юм. Тэрбээр Верн Унсвортыг хүүхэд сонирхогчоор дуудсан нь дургүйцлийг нь хүргэж нэр, төр гутаан доромжилсон хэргээр шүүхэд өгөх бодолтойгоо илэрхийлжээ.
Элон Маскын энэхүү авираас болж, Тесла корпорацийн хувьцаа нэг өдөрт дөрвөн хувь буюу 2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөөр буурчээ.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Fortune