
Гэсэн ч дуучин бүсгүй ямар ч тайлбар хийлгүй нэг хэсэгтээ нам гүм байсан билээ.
Тэрбээр хэсэгтээ урлагаа орхиж бизнест хөл тавихаар шийдсэн бололтой. “Централ тауэр” дэлгүүрийн нэг давхрыг бүхэлд нь түрээслэн өөрийн бизнесээ эхлүүлэх гэнэ. Тус дэлгүүрт гоёл чимэглэл брэндийн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалахаар төлөвлөөд байгаа юм байна. Өвөрмонголд өөрийн урлагийн сургуулиа нээсэн дуучин бүсгүй Монголын бизнес хатагтай нартай нэгдэхээр шийдсэн бололтой.