БНХАУ-ын их бүтээн байгуулалтын бас нэгэн дуулиант байгууламж бол Гурван хавцлын усан сан юм. Хөх мөрний өндөр уулсаар хүрээлэгдсэн Сань Шя гэх газарт хүний гараар бүтээн босгосон 193 км үргэлжлэх энэхүү том цөөрөм нь Гурван хавцлын далан, Гурван хавцлын усан цахилгаан станц, Гурван хавцлын усан сан гэх цогцолбор байгууламжуудаас бүрддэг ажээ. Ундны усны аюулгүй байдлыг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн усны системийг тэнцвэржүүлэх стратегийн зорилттой эл байгууламжийг 1994-2006 онд барьж байгуулжээ. Хөх мөрний энэ жилийн анхны үерийг Гурван хавцлын усан цогцолбор амжилттай сааруулан тэнцвэржүүлсэн билээ. Хятадад сүүлийн үед зүсрэн орж байгаа их борооны улмаас энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Хөх мөрний дээд урсгалд маш хүчтэй үер бүрэлдэж эхлээд байгаа юм байна. Мэргэжлийн хүмүүсийн баталж буйгаар, хоёр дахь үер нь эхнийхээс илүү хор хөнөөлтэй ажээ. Тиймээс Гурван хавцлын далан үер сааруулагч зургаан үүд, ус залагч нэг үүдээ нээн ажиллуулж эхэллээ.
Эх сурвалж: CCTV