Олон улсын найрал дууны долоо хоног Өвөр Монголд

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Олон улсын найрал дууны долоо хоног Өвөр Монголд

Олон улсын найрал дууны долоо хоног Өвөр Монголд

Өвөр Монголд энэ сарын 13-20-ны өдрүүдэд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна.

“ШХАБ-ын үдэш” нэртэй нээлтийн ёслолд дэлхийн залуучуудын найрал дууны хамтлаг, Хятад, Аргентин, Канад, Италийн найрал дууны чуулга зэрэг гадаад дотоодын уран бүтээлчид өвөрмөц содон тоглолт үзүүлжээ. ШХАБ-ын санаачлагаар ӨМӨЗО-ы захиргаа, Олон улсын найрал дууны холбоотой хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн болон “Нэг бүс нэг зам” дагуу 39 орны нийт 396 дуучин оролцон, “Шанхайн үзэл баримтлал” найрал дууг эгшиглүүлж, “Нэг бүс нэг зам” найрал хөгжмийг хамтран тоглов. Олон улсын найрал дууны холбооны тэргүүн Гүө Лимин “ШХАБ бидэнтэй хамт энэ арга хэмжээнд оролцсонд их баяртай байна. Хэдийгээр найрал дууны хамтлагийн гишүүд өөр өөр орноос, өөр өөр соёлыг тээж ирсэн ч бүгдээрээ найрал дуунд хайртай хүмүүс. Энэ нь биднийг нэгтгэж, найрал дуугаар дэлхийг холбон, нөхөрлөл, энх тайвныг хамтдаа эгшиглүүлсэн юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж