ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе нийт долоон тоглолтын туршид олсон бүх орлогоо буяны үйлст хандивлахаар болжээ. ДАШТ-ий туршид тэрбээр тоглолт болгоноос 22,500 ам.доллар авсан.
The Blues буюу Цэнхэрүүд өнгөрсөн ням гаригт болсон Франц Хорватын тоглолтоос 350,000 ам.долларын бонус авсан. ОХУ-д болж өнгөрсөн ДАШТ-ий туршид тэрбээр нийт 500,000 ам.доллар авсан байна. Мбаппе ДАШТ-ээс олсон орлогоо бүгдийг нь буяны үйлст хандивлаж нэг ч төгрөг өөртөө үлдээхгүй гэж хэлж байсан юм. Тэрбээр хүнд өвчинд шаналж буй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмждэг Premiers de Cordee байгууллагад бүх мөнгөө хандивлахаар болсон байна.
Мбаппе 2017 оноос хойш тус байгууллагад мөнгө хандивлаж эхэлсэн юм. Premiers de Cordee’s-ийн ерөнхий менежер Себастиан Раффин Мбаппег ‘Гайхалтай хүн” гэжээ.