ХХI удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ ялсан Францын шигшээ багийг фанатууд нь Чарлес де Гаулле онгоцны буудалд угтан авлаа. Тэд баярын парад хийхээр төлөвлөөд байна.
20 жилийн дараа ДАШТ-д дахин ялж эх нутагтаа дэлхийн аваргын цомыг авчирсан Франц шигшээ багт тус улсын ерөнхийлөгч Макрон “Légion d’Honneur” цолыг гардуулахаар төлөвлөж байна.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: BBC