Сэтгүүлчид Түр хороо байгуулав | News.MN

Сэтгүүлчид Түр хороо байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Түр хороо байгуулав











Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хуралдаан өнөөдөр боллоо. Хурлыг МҮОНТ-ийн захирал
Ц.Оюундарь,
NBS телевизийн тоймч
С.Наранбаатар нар санаачлан зохион байгуулж, сэтгүүлчдийн
эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцсан юм. 
Сэтгүүлчдийн нэгдсэн хуралд 100 гаруй сэтгүүлч оролцов. Сэтгүүлчид өнөөдрийн хурлаараа "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийг шинэчлэгдэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн он жилүүдэд "Монголын сэтгүүлчдийн
нэгдсэн эвлэл" хэмээх их айл сэтгүүлчдийг гишүүнчлэлдээ багтаан, үйл ажиллагаа
явуулж ирсэн ч зөвхөн өөрсдийн талын хүмүүстээ шагнал тарааснаас өөр зүйл
хийгээгүй гэж нэгдсэн хурлыг санаачлагчид үзэж байгаа юм. Үүнтэй ч бусад сэтгүүлчид санал
нэгтэй байгаагаа өнөөдрийн нэгдсэн хурлын үеэр онцлон тэмдэглэв. Хэдийгээр
сэтгүүлчид нийгмээ шинэчлэхийн төлөө тэргүүн шугамд явдаг ч "Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл" шинэчлэгдэж чаддаггүй.

Сэтгүүлчдийнхээ нийгмийн
баталгаа, эрх ашгийг хамгаалах чиглэлээр огт ажил хийдэггүй  гэсэн халуухан шүүмжлэлийг ч хэлээд авлаа.
Өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа олон мянган залуусын
дийлэнх нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Зарим нь үндсэн цалин
байдаггүй, хүний эрх гэж сэтгүүлчид хамгийн ихээр ярьж, бичдэг боловч, тэр нь
хэвлэл мэдээллийн байгууллагад хэрэгждэггүй. Олон цагаар ажилладаг, нэг ёсны
Монгол Улсын хөдөлмөрийн хууль мөрдөгддөггүй болохыг ч шүүмжилж байна. Уг нь
энэ бүхний төлөө М"онголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл "ажиллах ёстой ч өнгөрсөн
хугацаанд таг дуугүй явж ирснийг сэтгүүлчид шүүмжилж байлаа. Мөн энэ байгууллага муу ажиллаж ирснээс
сэтгүүлчдийг айлгаж ичээхэд хүргэдэг, жижиг, студиудын хувьд хэзээд хаагдахад
бэлэн байдаг гээд асуудал их байгааг сэтгүүлчид өнөөдрийн хурлаар хөндөв.

Хурлын үеэр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, "Улс төрийн тойм" сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан, TV-9 телевизийн продюсер Л.Төрмөнх нар илтгэл тавьсан байгаа. Ингээд сэтгүүлчдийн нэгдсэн хурлын төгсгөлд "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийн IV их хуралд бэлтгэх, МСНЭ-ийг шинэчлэх зорилготой “Шинэ үе-шинэ сэтгэлгээ” нэртэй Түр хороо байгуулснаар
хуралдааныг өндөрлүүллээ. Түр хороо ирэх арваннэгдүгээр сард болох "Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийн  ээлжит Их хурал хүртэлх хугацаанд өнөөдрийн хурлаас гаргасан санал, санаачилгыг зангидаж ажиллах юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь.


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ховд 2011-08-27 202.55.191.35

ТӨСӨВ БУРУУ ЗАРЦУУЛДАГ ЗАХИРЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН ШАЛГАЛТ ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Огноо: 2013-03-26 11:53:03 Нээлттэй, ил тод ардчилсан сонголт хийсэн Ховдчуудад үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх байлаа ч хууль хэрэгжүүлж хариуцлага тооцох механизм нь хөшүүн байна. Хуучин Хөдөө аж ахуйн техникум буюу шинэ нэрээр Политехник коллежийн багш залуу багш нар Хөгжил политехник коллежийг шинэчлэх түр хороо байгуулж хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь тус сургуулийн захирал Б.Бадрах 8 жил тэднийг удирдахдаа санхүүгийн зөрчил гаргаж мөнгө завшдаг, ноцтой алдаа зөрчилтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн, жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй ажиллан хууль хэрэгжүүлдэггүй, энэ ёс бус байдал хэрээс хэтэрсэнд хамаг учир оршжээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар энэ сургуулийн төсвийн зарцуулалтад шалгалт хийдэг боловч илэрсэн зөрчлийг хуйвалдан нуун дарагдуулдаг аж. Тухайлбал тус сургуулийн данснаас 2011 оны 12 дугаар сарын 24-нд машины үнэ 68.5 сая төгрөгийг хөрөнгө оруулалтад тусгагдаагүй зардлыг сургуулийн тэтгэлгийн зардлаас илүү гарсан буцаан төлүүлэх, урсгал санхүүжилтийн мөнгөнөөс “Сутайн гоо” ХХК –руу “Land -150” машины мөнгө шилжүүлж хуурамчаар ирээгүй машинд орлого авсан. Машин нь ирээгүй байхад санхүүгийн тайланд машин авсан гэж тайлагнасан. 2012 оны 4 дүгээр сард “Lexus-470” маркийн машин сургуульд авчирсан. Энэ хугацаанд 68.5 сая төгрөг хувийн компанийн дансанд байршуулж төсөв санхүүжилтийн хууль ноцтой зөрчсөн. Тус сургуулийн Буянт сумын Захын гуу нэртэй газар 80 га сургуулийн талбайнаас захирал Б.Бадрах, дэд захиарл Л.Болормаа, ня-бо Х.Ганболд, аж ахуйн дарга Д.Бамбуу, нярав Т.Төрбат нар өөрсдийн хэрэгцээний ногоо тарьдаг. Энэ талбайг сургуулийн талбай нэрээр танилцуулж хөрөнгө оруулалтаар ирсэн 112 сая төгрөгийн усжуулалтын системийн тоног төхөөрөмж, түүнийг суурилуулах 375 сая төгрөгийн ажлын тендерийг 2012 оны 8 дугаар сард зарлан шалгаруулж өөрсдийн талбайд усжуулалтын систем тавиулжээ. 2012 оны 8.9 дүгээр сард өөрийн найз О.Батсайхантай /одоо газрын албаны дарга/ хамтран Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр сургуулийн халаалтын шугам солих нэрээр “Номин Ховд” компанийн дансанд 29.440.000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ мөнгө өөрийн сургуулийн мэргэжлийн слесарь багш, ажилчид, хүүхдүүд байсаар атал зориуд гадны хүнээр хийлгэх нэрээр сургуулийн хоёр слесарийг ашиглан хийлгэж мөнгө завшсан нь эрүүгийн хууль зөрчжээ. Сургуулийн шатахууны тооцоог ганцхан “Толхон ойл” компанитай хийж, ганцхан машинтай атлаа бөөн бөөнөөр нь мөнгө хийдэг 2012 онд 19 сая төгрөгийн шатахууны зардал гарсан байна. Гэтэл багш ажиллагсдын цалинг сард хоёр удаа тавьж олгохыг олон удаа хүсэлт болгосон боловч хоёр удаа цалин бодоход төвөгтэй гэдэг шалтгаан хэлж сард 1 удаа цалин тавьдаг нь нийгмийн асуудал зөрчиж байна. 2010 онд дотуур байранд 90 сая төгрөгийн их засвар хийсэн боловч дээврээс нь ус гоожиж, цонхнууд нь гажсан. нэг давхрын өрөөнүүд бүгд мөөгөнцөрт идэгдсэн. 2012 оны 8 дугаар сард сургуулийн 110 хүүхдийн багтаамжтай 2 дугаар дотуур байранд 90 сая төгрөгийн засвар хийхээр “Аргим” ХХК тендер авч орсон боловч 2013 оны 2 дугаар сарын байдлаар засвар дуусаагүй. Дотуур байрны хүүхдүүдийг 1 дүгээр байр руу шахаж 33 тасагт одоо нийт 278 хүүхэд байрлаж, нэг өрөөнд 7 орон дээр 10-13 улаа амьдарч байна. Ингэж хүүхдүүд 2-3 уулаа өвөртөлж унтсанаас байрны хүүхдүүдийн дунд БЗХӨ, гахайн хавдар, амьсгалын замын өвчин ихэсч байна. Байдал ийм байхад аймгийн МХГ, Аудитын газар шалгасан ч зөрчилгүй цэвэр тунгалаг байна гэж танилцуулдаг учир нь захирал Б.Бадрахын эхнэр МХГ–т улсын байцаагч хийдэг, Аудитын газрын дарга асан Ч.Цэрэнчимэд энэ сургуулийг төгсөгч гэдэг нэрээр халхавчлагдан бүх дутагдал нуун дарагддаг гэдгийг сургуулийн Шинэчлэх түр хорооны багш нар олон нийтэд дэлгэн тавилаа. Жишээ нь 2010 оны 3 дугаар сарын 23-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Тус сургуулийн захиргааны зөвлөл нь сургуулийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, шийдвэр гаргах түвшинд ажилладаг. Захиргааны зөвлөлд Б.Бадрах,сургалт эрхэлсэн дэд азхирал Б.Болормаа, ерөнхий нягтлан бодогч Х.Ганболд, аж ахуйн дарга Д.Бамбуу, тэнхимйн эрхлэгч М.Бадамсүрэн, Д.Батчулуун, Г.Эрдэнчимэг, Л.Цэндсүрэн нар ажилладаг бөгөөд эхнэр нөхөр, найз нөхөд, албан тушаалын хүрээлэлд,өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн дандаа өөрсдийн талд шийдвэр гаргадаг гэж мэдээлжээ. Үүний хариуд МХГ-ын байцаагч нар тус сургуулийн захиргааны зөвөлл нь сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж тушаал шийдвэр гаргах түвшинд ажилладаг бөгөөд тэдгээр албан тушаалтныг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэдэг гэх асуудал нотлох баримтгүй гэж хариу өгчээ. Зарим чадвартай багш нар сургуулийнхаа шударга бус байдлыг илчилж тэмцсэн боловч шахалт дарамтад орж ажлаас гарч шилжиж явсан байна. 2008 онд тус сургуулийн багш нар захирлынхаа хууль бус байдлыг илчилж тэмцсэн боловч үр дүнд хүрээгүй. Одоо ардчилсан Ерөнхийлөгчтэй энэ нийгэмд бидний тэмцэл үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна. 2009 оны 1 дүгээр сарын 8-нд уг асуудлыг БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярт уламжилсан боловч усанд хаясан чулуу мэт алга болсон. Сургуулиа Шинэчлэх түр хороо байгуулсан багш нар үнэний төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байна. Ховд аймаг А.Бямбасүрэн

Avatar

Зочин 2011-08-27 124.158.67.223

Шинэчлэгдлээ гээд зөв утга төгөлдөр бичиж ярьж сурах болов уу Сэтгүүлч хүн шүлэг бичдэг хүнээс арай л дээр байх ёстой Дэлхийн жишиг ийм л дээ Аль нэг гадаад хэлээр төгс ярьдаг уншиж бичдэг аль нэг нарийн мэргэжилтэй мэдээж сэтгүүлч дипломтой монгол хэл бичгээ доод тал нь мартаагүй гээд үндсэн 4 шаардлага хангасан байх ёстой юм даа

Avatar

Laptop Land delguur 2011-08-27 183.81.169.10

Dell i3 = 850000T
Gateway i3 = 795000T Amerikaas
irsen top brendiin laptopoor dagnasan
delguur 1 jiliin batalgaa 6 jiliin tyrshlagatai
uilchilgee
Hayag ComputerLand Tuv 321 toot 3 davhart HOID
shatnii hajyyd baina

Avatar

Зочин 2011-08-27 203.91.112.138

tur horoog demjij bna

Avatar

Нийт сэтгүүлчдэд 2011-08-27 202.170.80.45

Чингис хаан айлдруун Худал өгүүлэх хүмүн Хулгуухаас хулгайлах үл буцмуй Хуурмаг авирт хүмүн Урвахаас үл буцмуй Хүй элгэнээс хагацваас харь хүмүний идэш болмуй Ураг элгэнээс хагацваас Харь улсын боол болмуй Аху төр хотолд тустай Алив сайн үйл хэргийг Ацаглан алмайрч Хойш бүү тавигтун

Avatar

ЭРА 2011-08-27 202.55.182.82

АРДЫН НАМЫН УГШИЛТАЙ УДИРДЛАГАА ЕЕРЧИЛЖ АРДЧИЛСАН НАМЫН УГШИЛТАНГУУД НЬ ЗАСГИЙН ЭРХ ЭЭ АВАХ Л ГЭСЭН БАЙНА ЭСВЭЛ НАМ НАМЫНХАА ДЭРГЭДЭХ ХОЛБОО БОЛООД Л АМАР САЙХАНДАА ЖАРГАЖ БОССУУДЫНХАА ДУУ ХООЛОЙ БОЛСООР БАЙГААЧ ЕСТОЙ 2 ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНЭЭ Л ГАЙХАЖ БАЙНА ЕЕР ЮУ БАЙГАА ЮМ ЯМАР Ч УНЭМШИЛ АЛГА ЯАГААД ГЭВЭЛ ЕЕРИЙН ТОЛГОЙГООРОО ХЭНД Ч УЙЛЧИЛЖ БЯЛДУУЧАЛЖ ЗАВААРДАГГУЙ СЭТГУУЛЧДИЙН ХОЛБОО НЬ БАС ГАРААД НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭ ТАЛ ТАЛААС НЬ ОРУУЛЖ БАЙГУУЛААЧ СЭТГУУЛЧИД НЭРТЭЙ БУХЭН РОБОТ БОЛСНОО МЭДРЭЭЧ ЭНЭ БОЛ МАНАЙ МОНГОЛ УЛСАД БУХ АЖИЛ ЗАВХРАЛД ОРСНЫ Л ШИНЖ САРАНГЭРЭЛ ГЭЖ ХУУХЭН ОДОО УИХ- ЫН ГИШУУН БОЛЧИХООД БАЙГАА ЮМ БИШ УУ ОРОНД НЬ БААСАНСУРЭН БИЛУУ НЭГ ХУУЧИНСАГ НЕХЕР ТАВЬСАН НЬ ЭД НАРЫН ДУРГУЙГ ХУРГЭЖ БАЙГААГ Ч ОЙЛГОЖ БАЙНА ЕХ ЯАЧ ШУУ ЭНЭ ОРОНД ШУДАРГА УНЭНГ ТОГТООНО ДОО ЯГ НЭГ ЗАГВАРТ БУХ ЮМ ОРЧИХООД БАЙНА ШУУ

Avatar

ЭРА 2011-08-27 202.55.182.82

АРДЫН НАМЫН УГШИЛТАЙ УДИРДЛАГАА ЕЕРЧИЛЖ АРДЧИЛСАН НАМЫН УГШИЛТАНГУУД НЬ ЗАСГИЙН ЭРХ ЭЭ АВАХ Л ГЭСЭН БАЙНА ЭСВЭЛ НАМ НАМЫНХАА ДЭРГЭДЭХ ХОЛБОО БОЛООД Л АМАР САЙХАНДАА ЖАРГАЖ БОССУУДЫНХАА ДУУ ХООЛОЙ БОЛСООР БАЙГААЧ ЕСТОЙ 2 ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНЭЭ Л ГАЙХАЖ БАЙНА ЕЕР ЮУ БАЙГАА ЮМ ЯМАР Ч УНЭМШИЛ АЛГА ЯАГААД ГЭВЭЛ ЕЕРИЙН ТОЛГОЙГООРОО ХЭНД Ч УЙЛЧИЛЖ БЯЛДУУЧАЛЖ ЗАВААРДАГГУЙ СЭТГУУЛЧДИЙН ХОЛБОО НЬ БАС ГАРААД НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭ ТАЛ ТАЛААС НЬ ОРУУЛЖ БАЙГУУЛААЧ СЭТГУУЛЧИД НЭРТЭЙ БУХЭН РОБОТ БОЛСНОО МЭДРЭЭЧ ЭНЭ БОЛ МАНАЙ МОНГОЛ УЛСАД БУХ АЖИЛ ЗАВХРАЛД ОРСНЫ Л ШИНЖ САРАНГЭРЭЛ ГЭЖ ХУУХЭН ОДОО УИХ- ЫН ГИШУУН БОЛЧИХООД БАЙГАА ЮМ БИШ УУ ОРОНД НЬ БААСАНСУРЭН БИЛУУ НЭГ ХУУЧИНСАГ НЕХЕР ТАВЬСАН НЬ ЭД НАРЫН ДУРГУЙГ ХУРГЭЖ БАЙГААГ Ч ОЙЛГОЖ БАЙНА ЕХ ЯАЧ ШУУ ЭНЭ ОРОНД ШУДАРГА УНЭНГ ТОГТООНО ДОО ЯГ НЭГ ЗАГВАРТ БУХ ЮМ ОРЧИХООД БАЙНА ШУУ

Avatar

Эрад 2011-08-27 202.170.80.45

Жанжин Сүхбаатарын хэлдэгчлэн улс гэрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр гэр орон гудамж хашаа баг хорооноосоо эхлээд чин шударга байдлыг эрхэмлээд эхэлцгээе Тэгсэн цагт бид ялна

Avatar

Хурэлд оролцогсдод 2011-08-27 202.170.80.45

Аль хэдийний ингэмээр дээ Юун төлөө залуучууд билээ Энэ эрчээрээ ажиллаарай Амжилт хүсье Бэлгэ тэмдгийн байгууллага болчихоод удаж байсан юм

Avatar

Зочин 2011-08-27 77.196.22.186

СЭТГҮҮЛЧИД ЭЭ ГЭЖ ЭРЭГТЭЙЧҮҮД НЬ ШИД АРХИНД ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ МӨНГӨ Л БАЙВАЛ ЯАХАД Ч БЭЛЭН ҮНЭН ӨРӨВДӨЛТЭЙ ЯДАРСАН ГАРУУД ЭР ЭМГҮЙ ЦӨМ БАРАГ Л ӨВГӨНТИЙНХӨН

Avatar

Зочин 2011-08-27 183.81.169.3

Өнөө балай сэтгүүлчдийн бохир улс төр эхэлжээ Төрийн ордонд орж сурвалжлахгүй бол үхэх гээд байсан улс биз дээ За тэгээд хүний ул шагайсан нөхөд яаж ч хуралдаад олигтой явах вэ дээ Дандаа л өнөө хүн муулж хэдэн төгрөгтэй болсон нөхөд л байна

Avatar

үнэн бол энэ 2011-08-27 183.81.169.3

өдрийн хоолны мөнгөөр хүний бүхэл насны амьдралыг алагсад бол энэ толгой нь өтсөн сэтгүүлчид Тэд хэнийг ч а**а тэнгэр та нарыг харж байгаа шүү шаарнуудаа

Avatar

зочин 2011-08-27 182.160.45.191

сэтгүүлчид ихэнх нь хувийн байгууллагад ажилладаг биз дээ Цалин нэмэхийг эздээсээ шаардаач Сэтгүүлчдийн байгууллагын дарга нь хэн ч байсан цалин нэмүүлж чадахгүй Сонгуулийн өмнөх шоу Оюундарь АН-ынх Мөнх баясгалан олигархид үйлчилдэг хамгийн ёс зүйгүй сэтгүүлч гэдгийг бүгд мэднэ ш дээ

Avatar

Зочин 2011-08-27 182.160.14.56

Зулькафиль гэдэг зальтай казах эр МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд ажилласан жилээрээ казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай энэ тэнцүү болоод байна Монголоор сэтгэж чаддаггүй хачин баагий монголын сэтгүүлчдэд эрдэм заана гэдэг ч дээ

Avatar

Зочинд 2011-08-27 202.170.80.45

Сэтгүүлчдийн төрөлх хэлний мэдлэг мэргэжлийн ур чадвар ёс зүйгээс харахад Зулькафиль гэдэг хүнийг ажлаас нь нэн даруй өөрчлөх шаардлагатай Таныг дэмжиж байна

Avatar

Зочин 2011-08-27 182.160.14.56

Зулькафиль гэдэг зальтай казах эр МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд ажилласан жилээрээ казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай энэ тэнцүү болоод байна Монголоор сэтгэж чаддаггүй хачин баагий монголын сэтгүүлчдэд эрдэм заана гэдэг ч дээ

Avatar

Зочин 2011-08-27 182.160.14.56

Баасансүрэн Зулькафиль гэсэн толгойлогчтой хуучинсаг коммунистууд зайгаа тавьж өгөх цаг нь болсоон

Avatar

Оюун 2011-08-27 202.170.80.45

Тантай санал нэг байна

Avatar

Зочин 2011-08-27 180.235.175.239

Үгүй яахав дээ 1 хэсэг нь үзэл бодлоороо нэгдэх процесс явагдаж л байна энэ тэр нам холбоо гэдэг шиг л шинэ хуучин гэлтгүй л сэтгүүлчид хэн нэг нам хүний дуу хоолой өнгө аяс болцгоосон л биздээ хоолоо олж идэх арга нь юм чин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж