Амазоны ажилчид ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Амазоны ажилчид ажил хаяна

Амазоны ажилчид ажил хаяна

Интернет худалдаа эрхэлдэг Амазон компанийн Герман улсын Франкфурт дахь салбарын ажилчид нэг өдрийн ажил хаяхаар төлөвлөжээ. Ажилчид Амазон компаниас тохь тухтай ажлын орчин, боломжийн цалин хүсэж байгаа аж.

“Амазон ажилчдын эрүүл мэндийг золиослон байж хөрөнгөжиж байна” гэж Амазон компанийн худалдааны хэлтсийг хариуцдаг Верди компанийн удирдлага Стефание Нутзенбергер мэдэгдсэн байна.

Германд болох нэг өдрийн ажил хаялт Амазоны жилд нэг удаа тохиодог Прайм өдрүүдийн хямдралтай давхцаж байгаа бөгөөд Испани болон Польш улсуудын салбарын ажилчид нэгдэхээ зарлажээ. Гэвч Амазон компани өөрсдийн санал болгож буй ажлын байр бусад компаниудын санал болгож байгаа ажлын байраас илүү хэмээн үзэж санаа зовохгүй байгаа аж.

“Бидний санал болгож байгаа ажлын байр зах зээлд өрсөлдөхүйц цалинтай. Хоёроос дээш жил ажилласан үндсэн ажилчдад цагт 12.22 евро(14.44 ам.доллар) –гоор тооцон цалин олгодог. Амазон төвүүдийн ажил хэн бүхэнд нээлттэй мөн өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн болгонд тохиромжтой” гэж Амазон компанийн төлөөлөгч Роутерс агентлагт мэдэгджээ.

Герман дахь Амазон компанийн салбар нь АНУ-д байрлах салбараас хэмжээгээрээ хоёрт ордог бөгөөд жилд 17 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байна.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж