Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн | News.MN

Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

76:1

Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

“News” агентлаг ’76:1′ буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэгийг танилцуулж байна.

Энэ парламентын гишүүдээс хамгийн идэвхтэй нэгэн бол М.Оюунчимэг юм. Тэрбээр хүний эрх, байгаль орчин, санхүү зах зээл, гишүүдийн ёс зүй гэх мэт бүх асуудалд анхаарал хандуулж, асуулга тавьж, хууль санаачлахад оролцдог билээ. Арав гаруй жил сэтгүүл зүйн тогоонд “чанагдсан” хүн гэсэндээ аль ч сэдвээр нь гацахгүй ярьж, түгдрэхгүй хариулах чадвартай.

Гэвч түүний гаргасан санаатай болон санамсаргүй үйлдлүүд нь удаа дараа шүүмжлэл дагуулав. Тухайлбал, өнгөрсөн жил Байнгын хорооны танхимд шоколадны бүрмэл боов идсэнээсээ болж олон нийтээр шүүмжлүүлээд зогсохгүй, “Боорцог” гэсэн хоч аваад амжсан. Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж тайлбар хийсэн. Тэрбээр “Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм. Өглөөний 09.00 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ” гэж мэдэгдсэн байдаг.

Үүний дараа нь тойрогтоо гурил тарааж бас л шүүмжлүүлэв. Зарим жиргээчид түүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй. Ард түмнийг Гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлэв.

“Хичээл” тасалдаг, “хэлгүй” гишүүдийн хажууд М.Оюунчимэг гишүүн нэг нэр, хоёр хоч зүүсэн ч толгой гудайлгүй ажилласаар явна. Дашрамд дуулгахад эрхэм гишүүн маань чуулган, байнгын хорооны хуралдааныг нэг ч удаа таслаагүй гэсэн.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороог удирддаг тул иргэдээс агаарын бохирдол, Туул голын бохирдолтой холбоотой санал олноор ирэхийн зэрэгцээ гэр, сургалтын төлбөр, түрээсийн байранд оруулж өгөх хүсэлт ч олноороо ирдэг тул ‘Гомдол хүлээн авагч’ ч гэж тодотгох нь бий.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1988 онд – Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд – ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер

2008 онд – АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1995-2009 онд – Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч

1998-2001 онд – “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал

2009-2012 онд – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч

2013-2015 онд – Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх

2013 онд – Монгол ардын намын Нарийн бичгийн дарга

2015 онд – “Монголын мэдээ” агентлагийн захирал

2016 оноос – Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн

2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

2007 онд – Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-16 202.131.225.197

ганц алтан гадас яасан огцом аваа вэ хэ хэ

Avatar

hudlaa 2018-07-16 202.9.42.8

heterhii ner tur huusun bas l neg hudlaa garuudiin neg dee

Avatar

Зочин 2018-07-16 64.119.17.199

ok

Avatar

Зочин 2018-07-16 64.119.17.199

khn

Avatar

Зочин 2018-07-16 64.119.17.199

songuulit jil taldaa orchloo undsendee 19 on 18 onii hedhen sar l bna shu de 20 on bol songuuliin jil, unendee yag yuu hiiv de, MAN 2016 ond yuu yuu gej amlaj bailaa da ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne ch geh shig 27-hon myangan togrog nemsenee tetgever nemsen ni ahmaduud hongolttei emee avahad ch hurehgui bna shu de iim baihad hen dahin songodgin

Avatar

Зочин 2018-07-16 64.119.17.199

ard tumniihee toloo ajilladaggui gishuudiig dahin songoh hereggui

Avatar

boow 2018-07-16 27.123.214.110

boow ouyna chi dahij garahgvi za

Avatar

Зочин 2018-07-16 202.9.40.232

Харин ч овоо ажилдаа хариуцлагатай,няхуур ханддаг гишүүн юм уу гэж хараад байгаа шүү.Алдаа гаргадаггүй хүн ямар байх биш.Ийм л ИХ ын гишүүдийг бид хойшид сонгох ёстой.Танд ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-07-16 66.181.183.171

УИХ-д иргэдэд ямар ч хамаагүй аргаар тал олох гэсэн улстөржсөн хул гайч, луй варчингууд наагуураа худлаа амлаж, шаааж цаагуураа төрийн гэмт хэ рэг үйлдэж 4 жилийг бардаг болоод удлаа.

Avatar

Зочин 2018-07-16 64.119.26.98

Ярьж л байвал юу ч хамаагүй гол нь худлаа ярьж ажил хийсэн болж шоудах л энэ авгайд чухал дахиад сонгогдоно гэж мөрөөдөөд байх хэрэггүй за хоёр нүүртэй ичгүүргүй.хэдхэн сарын өмнө сонгуулиар юу бодож долдок царайлсан юм болдоо одоо эсрэгээрээ шоудаж яаж чадаж бнаа

Avatar

Зочин 2018-07-16 66.181.183.171

Яг л үнэн хэллээ

Avatar

Зочин 2018-07-16 103.26.193.135

ok

Avatar

Зочин 2018-07-16 103.26.193.135

MAN nam 2016 onii songuulid garahdaa ahmaduudiin tetgeveriig ue shattai nemeguulne gej amlaj baisan amlaltaa bieluulmeer bna, 27-hon myangan todrogoor nemsen ni ahmaduudiin hongolttei emee avahad ch haanaa ch hurehgui bna shu de ene tal deer emegtei gishuud ahmaduudiinhaa toloo sain helj yarij ogmoor bna

Avatar

123 2018-07-16 59.153.113.77

orostoi hund english surah gaigui

Avatar

Зочин 2018-07-16 202.9.41.154

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр саналаа Энхболдод гэр бүлээрээ өглөө гэж саналын хуудасныхаа зургийг өөрийн фейс хуудсан дээр тавьж нийтэд харуулаад хууль зөрчин долигонож байсан хөгийн авгай одоо 60 тербумынхан гээд орилоод шоудаад явж байгааг нь жинхэн шоучин попчин гэж хэлнэ биз дээ. Энгийн хүн ийм үйлдэл гаргавал нэг бол баривлагдаад үгүй бол торгуулаад сална энэ авгай яахаараа шийтгүүлдэггүй юм вэ.

Avatar

Өлзийбаяр /ахмад/, 2018-07-16 202.9.42.1

Тус.байнгын хороонд Нарны хороололд хороо, өрхийн эмнэлэг байгуулах талаар өргөдөл өгөөд нэг жил гарлаа.Усанд хаясан чулуу шиг л алга боллоо.Уг нь хуулийн дагуу нэг сарын дотор хариу өгөх ёстой билээ.

Avatar

Энхээ 2018-07-16 202.9.47.177

Ленинградад сурч байсныг нь мэдэх юм байна. Даруухандуу л хүүхэн байсан. Жаахан ч гэсэн олон түмний төлөө юм хийх гээд л зүтгэж байгаа гишүүдийн нэг гэж хардаг. Өргөдлийн хорооны даргын ажлаа сайн л хийж байх шиг, урьд нь ингэж хийдэг хүн байсым уу энэ өргөдлийн хорооны ажлыг.

Avatar

Зочин 2018-07-16 64.119.26.229

Ерөнхийлөгчийн сонгуулиар хууль зөрчиж байсан биз дээ. Сэтгүүлч сэтгэхүйгээсээ илүү гардаггүй хүн дээ. Асуудлыг ярьж байгаа нь яг нэг сурвалжлагч мэдээ дамжуулж байгаа юм шиг. Худлаа рекламны пауз

Avatar

zochin 2018-07-16 130.34.173.69

Үнэхээр сурсан нь төгссөн нь үнэн юм бол яахлээрээ төгссөн хамгаалсан онууд нь ер байхгүй байна?????? Ямар ч боловсролтой, мэдлэгтэй, хэлтэй хүний царай биш байна. Хуурамч худал харц л харагдаж байна даа. Өөртөө нь нэг орос англиар ном хаялцаж үзэх юмсан, харамсалтай нь хэзээ ч бүтэхгүй дээ!!!! Ичиж амьдармаар юм. Ард түмнийг доромжилж дуусахгүй юм даа энэ эмэгтэй. Яаж гишүүн болсон юм бол доо хөөрхий ойлгомжтой. Хар пиардаа мэргэжлийн сайн даа. Мэдлэгтэй бодлого ярьдаг хүн цаанаасаа ам нээхгүйгээр мэдэгдэж үнэртдэг юм даа.

Avatar

Ard 2018-07-16 66.181.185.22

Ene neeh durdee orson gar ooriin sainaar gishuun bolson bish dee ! Namiin nereer garsan awgai da , ichih yum gj baihgui! Ard tumen teneg bish shuu!

Avatar

иргэн 2018-07-16 103.50.206.62

Хамгийн хорчин балиар авгай.Хүний тусыг мэддэггүй хүүхэн.Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдгийг ч үзүүлж байгаа авгайдаа.Иймэрхүү нөхдүүд төрд байх ёсгүй төрийг бузарлаж гутаасан хорчин далдагнуур палдик нөхөр зүгээр зайлдаа.

Avatar

Зочин 2018-07-16 103.229.121.8

Idevhtei hun bish bodlogotoi hun turd heregtei bna. Idevhtei sereglen gh shushmaanuud guitsetgeh ajild yavj bmaar bna. Bairandaa bmaar bna.

Avatar

Зочин 2018-07-16 119.17.34.50

Ene avgai oros angliar yarilaa yu? Diplomiig n shalgah umsan, yu l bdag boldo???

Avatar

Зочин 2018-07-16 202.9.41.46

харин хаа очиж орос англи хэлтэй шүү дуудлага нь аймаар болохоос биш

Avatar

Зочин 2018-07-16 27.123.213.82

Жавжлаад л байдаг жавжлаад л байдаг. Үүнийг ажил гэх үү. Их хуралд ер нь хэдэн жавж оносон оноогүй жавжилж л байх үүрэгтэй юмаа. МАН дагавал МАНгас болно, мах идвэл [Хориотой Үг] болно.

Avatar

Зочин 2018-07-16 27.123.213.82

Амаар ярих, ажил хийх хоёр тэс өөрийг ойлгох чадвар алга бололтой

Avatar

Зочин 2018-07-16 66.181.178.252

СОШИАЛААР Л ЛАВ ОВОО ХЭРЭЛДДЭГ ЮМ БИЛЭЭ ,

Avatar

зочин 2018-07-16 66.181.181.164

хоосон яриагаа ажил гэж боддог нөгөө туул голын эргийн асуудал сүржин яриад дашийшоог боллоо

Avatar

Зочин 2018-07-16 119.40.103.34

ЭНЭ БҮТЭХГҮЙ АВГАЙ. ЭЛИЙРЭЭД ХАА ХАМААГҮЙ СЭДЭВ РҮҮ ҮСЧЭЭД МЭДДЭГ ЮМ ШИГ ЦАРАЙЛААД ЯГ БОДИТОЙ ШИЙДСЭН ЗҮЙЛ, БҮТЭЭСЭН АЖИЛ ГЭХ ЮМ ХАРАГДДАГГҮЙ. ТЭГЭЭД ХАЖУУГААР СОЁЛГҮЙ. ЭНЭ ЭРДЭМГҮЙГЭЭС ДОЛООН ДОР ЮМ. ҮГЭЭ БОДОЖ ЦЭГНЭЖ, МЭРГЭЖЛИЙНХ НЬ ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ БАЙЖ ДУУГАРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. АМНЫ ДОРХ ХӨНДЛӨН БАЙГАА ГЭДГЭЭР ХУДЛАА ГОЁ ЯРЬВАЛ УХААНТАЙ ХАРАГДДАГ, ХООСОН ХАР ПИАРЫН СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГААРАА ЯВААД БАЙВАЛ ЗУРАГДСАН ПЯНЗ Л БОЛНО. ОДОО ЖААХАН БУСДЫГ ХҮНДЭТГЭЖ, УХААНТАЙ АЖИЛЛААРАЙ. 2020 ОНД ТА НАР ДҮНГЭЭ ТАВИУЛНА. БАГА ЦОРОЛЗ, БАС БАГА ЧАЛЧ

Avatar

Зочин 2018-07-16 103.26.193.22

орос монголын худалдааны гаалийн татвар гэсэн асуудлыг хөндөж Путинээс асуулт асууж байсан зоригтой эмэгтэй гэж боддог америк зэрэг орон 15 /20 хувийн татварыг худалдааны дайн гээд дэвэргээд байна.гэтэл монголын боловсруулсан бараанд түүнээс илүү хувийн татварыг хоёр хөрш маань тавьдаг үүнийг засахын төлөө манайхан тууштай ажиллах ёстой гэж боддог.

Avatar

Зочин 2018-07-16 66.181.176.109

junxene shou gar daa daxij b** songooroi, ard tumniig tsaas gej vzdeg nuxur,

Avatar

Зочин 2018-07-16 202.72.245.194

ЗА ДАА ЗУУНМЯНГААР ТАНСАГЛУУЛДАГ АМЬТНААС ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Chingeltei irgen 2018-07-16 27.123.214.123

Zygeer damjiulagch gar kkkk mergejil ni ter bx tyynees enenii medleg gej yu bxv de , ene odoo Oyu tolgoig shalgax yum gene , Gandaashiig xamgaalaad yxex geed bsndag …… chi daxij garnaa gej byy gorid Bilegt aniataigaa tsug z**l

Avatar

zochin 2018-07-16 103.26.195.191

denduu dord zindaanii amitan

Avatar

Батнасан 2018-07-16 66.181.160.38

Чингэлтэйгээс хамт сонгогдсон , ЧИНГЭЛТЭЙ дүүргийг нэгэн үе буснуулж засаг дарга болж байсан одоо монголын төр засгаар тоглож байгаа АЮУРСАЙХАНтай нийлэхгүйл байвал сонгогч бидний итгэлийг даах бүсгүй шүү.Ажилд нь амжилт хүсье.

Avatar

Ккк 2018-07-16 66.181.161.56

За даа, ярьж л байвал болоо гэж боддог юм шиг. Мэдэх, мэдэхгүй сэдвээр түгдрэхгүй бурдаг нь санаа зовмоор, ээж Мөнхөө авгайн ген байх. МҮОНРТ яриаг нь отож байгаад байнга авна…

Avatar

Kkk 2018-07-16 103.229.122.220

Kkk.

Avatar

Зочин 2018-07-16 27.123.214.113

Зүгээр л сайхан гар бнлэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж