Индонези улсын баруун Папуа мужийн тосгоны иргэн матар үржүүлэх фермийн ойролцоо ногоо хурааж яваад матарт баригдаж идүүлснээс золгүйгээр амиа алджээ. Үүнд тосгоны иргэд уурлан улангасаж 300 матрыг алж хядсан байна.
Хөнөөгдсөн матруудыг хууль ёсны дагуу зөвшөөрөлтэйгээр үржүүлж байсан бөгөөд ховор төрлийн матрууд байжээ. Индонези улсын хүчний байгууллага тосгоны иргэдтэй хуулийн хариуцлага тооцох аж. Учир нь тэд дархан цаазтай ховор төрлийн гэгдэх матруудыг хядсаны улмаас торгууль төлөх эсвэл цагдан хорих юм байна.
“Матар үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй хүмүүс дахиж ийм зүйл гаргахгүйн тулд хүрээлэх орчныг хяналтдаа авч хамгаалах хэрэгтэй” гэж Индонезийн байгаль хамгаалах газрын төлөөлөгч Басар Манулланг мэдэгджээ.
Уг газарт үйл ажиллагаагаа явуулж байсан матар үржүүлгийн ферм нь тусгай зөвшөөрөлтэйгөөр матруудыг үржүүлж байжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: BBC