TEDxUlaanbaatar арга хэмжээн дээр тавьсан илтгэл

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

TEDxUlaanbaatar арга хэмжээн дээр тавьсан илтгэл

Олон нийтийн телевизийг толгойлон ажилласан өнгөрөгч 2 жил хагасын хугацааны туршлагаас харахад “олон нийтийн өргөн нэвтрүүлэг” гэдгийг агуулгын хувьд ч, нэр томъёоны хувьд ч тэр бүр хүмүүс ойлгодоггүй юм уу гэж ажиглагдсан.

Жишээ нь, олон нийтийн гэсэн энэ үгийг аваад үзье. Хэдийгээр би толгойлон ажиллаж байгаа ч энэ байгууллага лав минийx биш, бас өөр хэн нэгнийх ч биш гэдгийг баттайгаар хэлж чадна. Тэгэхээр логикийн хувьд хувь хүнийх бишээ гэдэг чинь улсынх буюу төрийнx байх нь уу гэсэн асуулт гарч ирнэ.

1998 оны алдарт xэвлэлийн эрx чөлөөний xуулиар төрд телевиз байж болоxгүй
гэдгийг тов тодорxой заасан.

Нэгэнт төрийнx биш юм бол төрийн бус байгууллага юм уу гэсэн дараагийн асуулт гарч ирнэ.

Гэтэл ТББ чинь бас тусдаа xуультай, тэр xуулийнx нь тодорxойлолтод олон нийтийн гэсэн үг хэллэг огт байхгүй байна.

Тэгэxээр төрийн биш, төрийн бус ч биш, минийx биш, өөр xэн нэгнийx ч биш зүйлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага чухам хэрхэн тодорхойлогдохов?

ХХ зууны эхэнд монгол улсад хувийн байсан өмчийг “төрчлөх” үйл явц болсон. Дараа нь зууны төгсгөл хавьд нь өнөөх “төрчилсөн” өмчөө буцаагаад “хувьчлах” ажиллагаа хийгдсэн. Одоо ч үргэлжилж байгаа. Харин нам засгийн мэдэлд 38 жил байж үзэл суртлын аварга том машин хэмээгдэж байсан радио телевизийн хувьд “төрчлөгдсөн ч үгүй”, “хувьчлагдсан ч үгүй”. 2005 онд Монгол улсын их хурал хууль гаргаж, «олон нийтэчлэх» гэсэн цоо шинэ нэр томьёогоор нэгэн том шилжилтийг эхлүүлсийм.

Нэг шинж төрхөөс нөгөө шинж төрх рүү шилжинэ гэдэг цаанаа цаг хугацааны хэмжээсийг агуулж байдаг. 6 жилийн өмнө энэ байгууллагын нэр хүнд энэ аягатай хар бэх шиг байж. Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 15 жил өнгөрөөд байхад улс орон даяар гардаг цорын ганц суваг нь хуучин үзэл суртлын машин байсан тэр л инерцээрээ зөвхөн нэг намд үйлчилсээр байсан нь хамаг нэрийг энэ аягатай бэх шиг болтол харлуулжээ. /аягатай хар бэх үзүүлэх/ Гэтэл нэг л өдөр тогтоол гарч, үүнээс нааш түүнээс цааш намчирхахгүй, төржихгүй, хувьд ч дагнан үйлчлэхгүй харин зөвхөн “олон нийт”-эд үйлчилж, “төрөлж арилж” гэсэн үүрэг хуулиар оногдох нь тэр.

Тэгэхээр гарааны нөхцөл байдал энэ! Үзэл суртлын аварга том машин бсан, тэр ч утгаараа хүн бүхний үзэн ядах болсон монгол телевиз. /аягатай хар бэх, аягатай сүү хоёрыг зэрэгцүүлэн харуулах/ Харин хүрэх ёстой хэмээн хуулиар олгогдсон даалгавар энэ! Мөрөөдлийн цагаан өнгөтэй “олон нийтийн өргөн нэвтрүүлгийн /цаашид ОНӨН гэж товчлох/ төгс үйлчилгээ үзүүлэх байгууллага.” Төрөл арилжина гэдэг чухам энийг л хэлэх байх. Гэхдээ яаж?

Төрөл арилжина гэдэг хэллэгийг бид өчнөөн хэрэглэдэг ч ийнхүү төрөл арилжихад хэр их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагддаг, хэр их зовлон зүдүүр туулдаг, хэр зэргийн их өөрчлөлт явуулж байж хаана очиж төгсөх тухай тоймтой ойлголт тун бага. Дээрээс нь энэхүү шилжилтийн үйл явцыг тулж түшин дэмжих хууль эрх зүй, хөрөнгө санхүү, хүний нөөц, ёс суртахууны хөрс суурь монголд хэр бүрдсийн бол? “Хийнгээ суралц” гэдэг шиг, “хийнгээ л эдгээр асуудлуудад өөрсдөө хариулт хай” гээд онгоцноос шууд түлхчихсэн хэрэг.

Онолын талаас нь авч үзвэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос олон нийтийн өргөн нэвтрүүлгийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Үргэлжлэлийг http://oyundary.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж