ДАШТ 2018: финалын тасалбар 105 мянган ам.доллароор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

ДАШТ 2018: финалын тасалбар 105 мянган ам.доллароор зарагджээ

ДАШТ 2018: финалын тасалбар 105 мянган ам.доллароор зарагджээ

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ Францын ялалтаар өндөрлөсөн. Орос улсын хувьд ДАШТ-ийг чанарын өндөр түвшинд, алдаа мадаг багатай зохион байгуулсан хэмээн тэмцээнийг үзэхээр очсон гаднынхан ам сайтай байжээ.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулахад Орос улс нийт 678 тэрбум рубль /11.6 тэрбум ам.доллар/ зарцуулсан байна. Бразилийн ДАШТ-ээр Бразил улс 15 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг байна. Судалгаагаар 2013-2018 оны хооронд ДАШТ зохион байгуулснаар Оросын дотоодын нийт бүтээгдэхүүнд 867 тэрбум ам.доллар нэмэгдсэн. Энэ нь жил бүр 150-210 тэрбум рубль нэмэгдсэн гэсэн үг юм. Орос улс ДАШТ-ийг зохион байгуулснаараа эргээд 14 тэрбум ам.доллар олсон гэсэн тооцоо байгаа аж.

ДАШТ бол дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай тэмцээн. 2014 оны дэлхийн аваргын тэмцээнийг 3.2 тэрбум хүн үзсэн байдаг бол Аргентин, Германы финалын тоглолтыг нэг тэрбум хүн үзсэн байдаг байна.

Харин Орост ДАШТ үзэхээр нийт дөрвөн сая гаруй жуулчин ирсэн байна.

Москва хотын хамгийн том Лужник цэнгэлдэх хүрээлэнд 80,000 хүний багтаамжтай юм. Цэнгэлдэх хүрээлэнгийн аль хэсгээс үзэхийг хүсч байгаагаас хамааран тасалбарын үнэ харилцан адилгүй үнэтэй байсан аж.

1-р зэрэглэл: $1,100 ам.доллар

2-р зэрэглэл: $710 ам.доллар  /Булангийн суудал/

3-р зэрэглэл: $455 ам.доллар

Тэргэнцэртэй үзэгч: $455 ам.доллар

Тарган хүмүүст зориулсан суудал: $455 ам.доллар

Финалын шатны тоглолтууд ойртох тусам тасалбарын үнэ улам нэмэгдэж байсан юм. Энгийн суудалтай тасалбарын үнэ 2500 ам.долларт /6 сая төгрөг/ хүрч байсан бол сүүлдээ 105.000 ам.доллар /26 сая төгрөг/ хүртлээ өссөн аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж