Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав | News.MN

Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав

Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав

Монгол түмний их цэнгэл наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “PRESS ROOM” ажиллалаа. Монголчуудын дөнгөж нэг хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэж, 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан наадмаа үзэж баярладаг гэдэг. Баяр наадмын нээлт, бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа уран бүтээлчдээс гадна мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчдад зориулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс “PRESS ROOM” ажиллуулсан нь баяр наадмаар тасралтгүй ажилладаг хэвлэлийнхнийг баярлуулсан ажил боллоо.

“PRESS ROOM”-ийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” “Мобинет” зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгчээ. “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” компаниуд ус, ундаа, витамин зэрэг бүтээгдэхүүнээрээ хэвлэлийнхнийг дэмжжээ.

Хүй долоон худагт ажиллаж хурдан морины уралдааны тухай мэдээллийг шуурхай дамжуулдаг хэвлэлийнхэнд мөн мэдээ мэдээллээ бэлтгэн дамжуулах интернэт бүхий гэр ажилласан бөгөөд интернэтийн үйлчилгээг нь “Мобинет” компани үзүүлсэн байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос ажиллах боломж нөхцөлөөр хангахын төлөө ажилласанд хэвлэл мэдээллийнхэн талархаж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Норовжав 2018-07-16 27.123.214.103

Улаанбаатарын төв цэнгэлдэх буюу стадион нь үнэхээр сая гаруй хүн амтай хотод үнэхээр багадаж байна. Нөгөө талаар жилийн 4 улиралд ашиглагдах боломжгүй , байгааг өөрчлөх болжээ. Энэ стадионийг одоогийн байр дээр өргөтгөн шинэчлэн 3-4 давхар болгон 30-40 мянган суудалтай, дээвэртэй болгож , стадионий 1-2 давхарыг хаалалтын системд холбож өвлийн улиралд нийтийн мөсөн гулгуурын талбай, хоккей , мөсөн замын мото уралдаан, явуулах , уг стадионд биеийн тамирын төрөл бүрийн секц ,сургалт , тоглоомийн өрөө тасалгаатай , халуун хоол, кафе , биеийн тамирын техник хэрэгслэлийн худалдаа ,засварын газруудыг ажлуулах , хүрэлцэхүйц тооны ариун цэвэрийн өрөө , саун , ажлуулах, стадионий гаднах талбайн дор секц бүрийн харалдаа газрын доорхи автомашин мотоциклийн 2 давхар зогсоол зохион байгуулах нь ойролцоо хороололынхан ч жилийн туршид ашиглах боломжтой болно.Ингэснээр спортын энэ байгууламж нь иргэд үйлчлүүлэгчдэд ойрхон их тохиромжтой байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж