Өчигдөр шөнө болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ финалын тоглолт Франц болон Хорват улсын шигшээ багуудын хооронд болж Франц Хорватын шигшээ багийг 4:2 онооны харьцаатайгаар буулган авч хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-д түрүүлж аварга болсон.
Тэгвэл эхний хагаст талбай дээр зөвшөөрөлгүй гүйж явсан этгээдүүдийг тодруулсан бөгөөд “Pussy Riot” нэртэй оросын феминист бүлгэм уг үйлдлийг хийсэн гэдгээ мэдэгджээ. Уг үйлдлийг үйлдсэн гурван эмэгтэй, нэг эрэгтэй этгээдүүдэд хуулийн дагуу ял оноож шийтгэхээр болсон ажээ. “Pussy Riot” феминист бүлгэмд гурваас арван мянган рублиэр торгох эсвэл 160 цагаар албадан ажил хөдөлмөр хийлгэх аж. Түүнчлэн зургаагаас гурван жилийн туршид ямарваа нэгэн спортын үйл ажиллагаанд оролцуулахгүй хорих ял оноохоор болжээ. Мөн албаны хувцас хууль бусаар олж өмссөн хэргээр 1500 рублиэр торгуулахаар болсон байна.
Г. Батмандах
Эх сурвалж : Crime Russia