Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ | News.MN

Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт Франц-Хорватын шигшээ багийн хооронд долдугаар сарын 15-ны орой болж,  Францын баг 20 жилийн дараа хошой аварга болсон.

Тун өрсөлдөөнтэй болсон энэ тоглолт ДАШТ-ий түүхэнд 52 жилийн турш үзүүлээгүй амжилттай тоглолт болсныг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэ тоглолтын туршид нийт зургаан гоол орсон бөгөөд 4:2 харьцаагаар Францын баг хожсон. 1966 онд Англид зохиогдсон ДАШТ-ий шувтаргын тоглолт мөн зургаан гоолоор өндөрлөснөөс хойш шигшээ тоглолтын үндсэн цагт  ийм олон гоол орж байгаагүй ажээ. 1966 оны шигшээ тоглолтод англичууд нутаг дээрээ германчуудыг 4:2-оор хожиж байжээ. Үүнээс өмнө 1958 онд Шведэд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Швед-Бразилийн багийн хооронд болсон бөгөөд бразилчууд шведүүдийг 5:2-оор буулган авч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оросыг дэмжигчид Хорват муулаад уур нь гардаггүй ээ Аз гэх шиг 2018-07-16 66.181.187.66

оросыг дэмжигчид Хорват муулаад уур нь гардаггүй ээ Аз гэх шиг

Avatar

зочин 2018-07-16 66.181.190.232

Хорватууд сайн байсан. Ярих ч юм биш. Хөл бөмбөгийн тааврыг Хорват эвдсэн.

Avatar

Чук 2018-07-16 112.72.11.123

Хорват аз дутлаа гэх юм. Хэсгээс гараад 3 тэнцэж дандаа цаг сунгаж 2нь пенальт буюу сохроор аз түшсэн баг. Дунд түвшний энэ улс байтугай агуу нисдэг Голландчууд ДАШТ ний финалд гурвантаа бүдэрж байлаа. Франц бол сүүлийн 20 жилд 3 дахь удаагаа финалд үлдэж 2 түрүүллээ. Энэ тэмцээнээр Хорват маш сайн тоглосон дээр нь туйлын азтай байлаа.

Avatar

Зочин 2018-07-16 202.179.24.241

Хорватууд 2 гоол алдаал навсайцаншд 5:1 болох нь францчууд жаахан ородоосэй л гэж бодож байлаа

Avatar

Хорват Францаас сайн тоглосон 2018-07-16 202.9.40.29

Францууд азтай байлаа. Бид агуу тоглолтыг үзүүлж чадаагүй ч түрүүллээ гэж Францын дасгалжуулагч ДИДЕ ДЕШАМ өөрөө хэлсэн байна лээ шүү дээ.

Avatar

Зочин 2018-07-16 202.9.42.1

Хорват үнэхээр муу байсан.Энэнээс ч дор юм болж болох байлаа.Францууд ДАШТэмцээний түүхэнд байгаагүй амжилт тогтоож болох байлаа.

Avatar

Зочин 2018-07-16 202.72.245.194

КРОАТА АЗ ДУТСАН Ч ТОГЛОЛТООРОО ИЛҮҮ БАЙЛАА ФРААНС АЗ БОЛОН ТАКТИКААР ИЛҮҮ БАЙЖ ХОЖЛОО

Avatar

Зочин 2018-07-16 150.129.140.14

Aziig bolomjoos gargaj irdeg ium alnii mahan teftel mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж