Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

Франц-Хорват: 52 жил тохиогоогүй үзүүлэлттэй тоглолт болжээ

ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт Франц-Хорватын шигшээ багийн хооронд долдугаар сарын 15-ны орой болж,  Францын баг 20 жилийн дараа хошой аварга болсон.

Тун өрсөлдөөнтэй болсон энэ тоглолт ДАШТ-ий түүхэнд 52 жилийн турш үзүүлээгүй амжилттай тоглолт болсныг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэ тоглолтын туршид нийт зургаан гоол орсон бөгөөд 4:2 харьцаагаар Францын баг хожсон. 1966 онд Англид зохиогдсон ДАШТ-ий шувтаргын тоглолт мөн зургаан гоолоор өндөрлөснөөс хойш шигшээ тоглолтын үндсэн цагт  ийм олон гоол орж байгаагүй ажээ. 1966 оны шигшээ тоглолтод англичууд нутаг дээрээ германчуудыг 4:2-оор хожиж байжээ. Үүнээс өмнө 1958 онд Шведэд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Швед-Бразилийн багийн хооронд болсон бөгөөд бразилчууд шведүүдийг 5:2-оор буулган авч байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж